x

Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа

ОХУ ба АНУ-ын хооронд ээлжит удаагаа хоригдол солилцох боломжийг хэлэлцсэн тухай Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев өчигдөр Америкийн Axios мэдээний цахим хуудсанд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Нэрээ нууцалсан АНУ-ын нэгэн албан тушаалтан энэхүү мэдэгдлийг баталсан бөгөөд хоригдол солилцоход Америкийн тал бэлэн байгаа боловч одоогоор ямар ч тохиролцоонд хүрээгүй гэдгийг дурдлаа.

“Миний бие Америкийн хэд хэдэн албаны хүмүүс болон Трампын багийн гишүүдтэй уулзаж, хоригдол солилцох гэх мэт хүмүүнлэгийн асуудлуудаар ярилцсан” гэж Дмитриев хэлсэн байна. Тэрбээр Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоффтой уулзжээ.  

Axios-ийн мэдээллээр, Оросын шоронгуудад хамгийн цөөндөө гэхэд АНУ-ын 8 иргэн хоригдож байгаа бол Оросын хэдэн иргэн АНУ-д хоригдож байгаа нь тодорхойгүй байна. Тус цахим хуудасны эх сурвалжийн ярьснаар, дахин хоригдол солилцох нь хоёр улсын хооронд итгэлцлийг бэхжүүлнэ хэмээн Оросын тал үзэж байгаа ажээ.

Axios Орост хоригдож буй 8 иргэний нэрийг дурдсаны дотор, хулгай хийж, хүний амийг хөнөөхөөр заналхийлсэн цэргийн албан хаагч Гордон Блэк, Украинд олзлогдож, “хөлсөөр алба хаасан” гэх зүйл ангиар шийтгүүлсэн, 73 настай Стивен Жеймс Хаббард нар байна.  

Өмнө нь, хоёрдугаар сарын 11 ба дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд ОХУ ба АНУ-ын хооронд хоригдол солилцох ажиллагаанууд болжээ. Сүүлчийн солилцооны явцад, хоригоос бултахад нь Оросын талд тусалсан хэмээн ял эдэлж байсан Артур Петров ОХУ-д буцаж ирсэн бол Украины нэгэн санд 51,8 долларын хандив өргөсөн гэх шалтгаанаар 12 жилийн хорих ял сонссон АНУ-ын иргэн Ксения Карелина нар Оросын шоронгоос суллагдсан байна. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 12 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 16 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 22 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 26 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 29 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 32 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 35 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 39 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 42 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 34 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 38 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 45 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 48 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 52 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 56 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 59 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top