x

Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна

АНУ-тай худалдааны болон тарифын маргаан гүнзгийрч буй энэ үед Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд огцом суларч, олон улсын хэвлэлүүд эдийн засгийн уналтын талаарх анхааруулгыг улам хүчтэй хүргэж байна. Хятадын статистикийн сүүлийн мэдээгээр аж үйлдвэрийн үйлдвэрлэл аравдугаар сард 4.9 хувь өссөн нь өнгөрсөн жилийн ижил үеэс хамгийн доогуур үзүүлэлт болов. Жижиглэнгийн худалдааны өсөлт 2.9 хувьтай гарч, найман сарын дараах байдлаар хамгийн сул байна. Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын тарифын бодлого Хятадын олон жилийн турш хэрэглэж ирсэн экспортын тулгуурт эдийн засгийн модельд хүчтэй дарамт үзүүлж, дотоодын эрэлт сул байгаа үед энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хязгаарлаж эхэлжээ.

Түүнчлэн Трампын татвар тогтоох магадлал нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим үйлдвэрлэгчид урьдчилсан нөөцлөн худалдан авалт хийсэн ч түүнийг бүрэн борлуулж амжаагүйгээс 10 дугаар сард экспорт огцом буурсан байна. Автомашины худалдааны өсөлт ч найман сарын дараа анх удаа саарсан тухай мэдээлжээ.

Bloomberg-ын үнэлгээнд Хятадын эдийн засгийн идэвх дөрөвдүгээр улирлын эхээр хүлээлтэд хүрсэнгүй. Үндсэн хөрөнгө оруулалт энэ оны эхний 10 сард 1.7 хувиар буурч, зөвхөн аравдугаар сард 12 хувийн уналттай гарсан нь тав дахь сар дараалан үргэлжилж буй доошлох чиг хандлагын илрэл боллоо. Экспортын гэнэтийн бууралт болон илүүдэл хүчин чадал, зах зээлийн хэт өрсөлдөөн зэрэг хүчин зүйл хөрөнгө оруулалтын бууралтыг улам гүнзгийрүүлж байна. Эдийн засгийн энэ сул үзүүлэлтэд зах зээл тайван хандаж, юань болон улсын үнэт цаасны ханш бараг өөрчлөгдсөнгүй.

Financial Times бичихдээ гадаадын хөрөнгө оруулалт цар тахлын үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн бөгөөд орон сууцны үнэ аравдугаар сард 0.45 хувиар буурсан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын олон жилийн уналт үргэлжилж буйг харуулж байна гэж тэмдэглэв. ING компанийн шинжээчдийн хэлснээр эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүх чиглэлээр суларч байгаа ч жилийн эцэст 5 хувийн өсөлтийн зорилтоо биелүүлэх боломжтой хэвээр байна. Гэхдээ дотоодын эрэлтийг дэмжих бодлого үл хөдлөх хөрөнгийн хямралын улмаас хэрэглэгчдийн итгэлийг сэргээж чадахгүй байна.

Bloomberg-ын өөр нэг мэдээлэлд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал банк санхүүгийн салбарт эрсдэл дагуулж буйг онцолсон бөгөөд үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан 1 тэрбум ам.долларын хэмжээтэй зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй болжээ. Гонконгийн Parkview Group Ltd компани 940 сая ам.долларын зээлээ сунгах хүсэлт гаргасан ч зарим зээлдүүлэгч байгууллагууд үүнийг дэмжээгүй байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар 2023–2024 онд л гэхэд олон арилжаанд асуудал үүсгэсэн бөгөөд энэ нь дефолтын эрсдэл улам нэмэгдэж буйг харуулж байна.

Олон улсын хэвлэлүүдийн нийтлэг дүгнэлтээр Хятадын эдийн засаг экспорт ба хөрөнгө оруулалтын фронтод тарифын дайны хүчтэй дарамтад орж, дотоодын зах зээл бага эрэлт, дефляцийн дарамтад орсон хэвээр байна. Засгийн газраас дотоодын эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засгийн сорилт ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Известия

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 7 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 14 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 18 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 24 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 28 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 31 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 34 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 37 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 41 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 44 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top