x

Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна

Японы эрдэмтэд үүдэл эс гарган авах үр дүнтэй аргыг боловсруулахын тулд Америкийн “Google” компанийн хиймэл оюуныг ашиглахаар шийдвэрлэжээ. Энэ тухай “Nikkei Asia” сонинд эрдэмтдийн мэдэгдлийг эш татан бичсэн байна. 

“Google-тэй байгуулсан хамтын ажиллагаа бол үүдэл эсийг илүү үр дүнтэй, аюулгүй аргаар гарган авах технологийг боловсруулахын тулд хамтран ажиллах боломж гэж бид харж байна” гэж Киотогийн их сургуулийн судалгааны багийн ахлагч Сайто Хирохидэ Токиод болсон үйл ажиллагааны үеэр мэдэгджээ.

Судлаачид iPS эсүүдийг /олон боломжит зохиомол үүдэл эс/ үүсгэхийн тулд хиймэл оюуныг ашиглах ажээ. Хиймэл оюуныг ашиглаж байгаагийн гол зорилго нь тэдгээрийг анагаах ухаанд нэвтрүүлэх үйл явцыг хурдасгах явдал юм. Эрдэмтэд хүний биеийн энгийн эсийг дахин програмчилж үүдэл эс болгон хувиргахдаа мэдрэлийн эсүүдийн сүлжээг ашиглана. Ингэснээр хиймэл оюун нь эрдэмтдийн өөрсдөө нээж олоход амаргүй, илүү үр дүнтэй аргыг боловсруулахад тусална гэж найдаж байна.

Эрдэмтэд “Google”-ийн “AI Co-Scientist” хэмээх платформыг ашиглахаар төлөвлөжээ. Энэхүү системийг  таамаг дэвшүүлэх, шинжлэх ухааны өгөгдлийг боловсруулахад туслах зорилгоор бүтээсэн бөгөөд Японд энэ хэрэгслийг ашиглах анхны байгууллага нь Киотогийн их сургууль болох юм.

iPS бол бие организмын энгийн эсийг үр хөврөлийн хөгжлийн эхэн үедээ хараахан тусгай чиг үүрэг аваагүй “анхны төлөв”-т байх үед нь буцааж хувиргах замаар гарган авдаг эсийн төрөл юм. Өөрөөр хэлбэл, ийм төлөвт орсон эсийг дахин зохиомлоор "хүссэн шинж чанартай болгон" хувиргах боломжтой. 

iPS эсүүдийг 2006 онд Японы эрдэмтэд энгийн хулганы эсэд шинэ ген суулгах замаар анх гарган авсан байна. 

Ийм төрлийн үүдэл эсээс хүний бүх төрлийн эд эс, эрхтний эсийг ургуулах боломжтой тул анагаах ухаанд өргөнөөр хэрэглэх боломжтой. Тухайлбал, чихрийн шижин гэх мэт өвчнийг эмчлэхэд ашиглаж болно.

Эх сурвалж: TASS

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 1 цаг 0 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 1 цаг 12 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 1 цаг 13 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 1 цаг 20 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 1 цаг 20 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 1 цаг 23 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 1 цаг 30 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 1 цаг 33 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 1 цаг 35 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 2 цаг 1 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 3 цаг 57 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 4 цаг 0 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 4 цаг 3 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 4 цаг 5 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 4 цаг 8 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 4 цаг 10 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 5 цаг 45 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 5 цаг 48 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 5 цаг 53 мин НӨАТ-ын сугалааны тохирол маргааш 13:00 цагт явагдана 5 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top