x

Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг батлав.

Дэлхийн хүн амын 43 хувь буюу 3.5 тэрбум хүн хөдөө, орон нутагт амьдарч байгаагийн тэн хагас буюу 1.7 тэрбум нь охид, эмэгтэйчүүд ч сүүлийн үеийн илтгэл, судалгаанд Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго зэрэг жендэрийн асуудлаарх бүх нийтийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилт удаан, хангалтгүй байгааг ГХЯ мэдээллээ.

Тухайлбал, Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ойн илтгэлд хөдөөгийн эмэгтэйчүүд ядууралд ихээр өртөх, тэдэнд нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээ, түүний дотор дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж бага байх, ажил эрхлэх, орлого олох боломж хязгаарлагдмал төдийгүй үнэ хөлсгүй гэрийн болон асаргааны ажлыг ихээр хийх, ахуй амьдрал нь байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэгт эмзэг, өртөмтгий байгааг дурджээ.

Иймд Монгол Улсын төлөөлөгчид шинэчилсэн тогтоолд эдийн засаг, санхүү, хүнс, тэжээлийн хямралтай тэмцэх, технологийн шилжилт хийх, улмаар уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилттой тулгарч буй энэ үед хөдөө, алс нутаг, арлуудад амьдарч буй охид эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралыг сайжруулах, шийдвэр гаргах түвшин дэх тэдний эрх тэгш, тодорхой хувь нэмэр бүхий оролцоог хангах бүх нөхцөлийг бүрдүүлэхийг төр, төрийн бус байгууллага, бүх талд уриалсан заалт, үг хэллэгийг тусгаж, батлуулсан байна.

Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоол НҮБ-ын гишүүн улсуудын дэмжлэгийг авсан бөгөөд тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 орон хамтран зохиогчоор нэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 57 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 1 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 6 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 13 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 20 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 23 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 27 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 44 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 58 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 1 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 5 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 18 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 24 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 26 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 31 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 33 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 39 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 46 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top