x

Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа

Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс Алиментариус Комиссын 48 дугаар чуулган Итали Улсын Ром хотноо 2025.11.11-ний өдөр болж, Монгол Улсын санаачилгаар дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандартын санал”-ыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр нийт 39 улс албан ёсоор дэмжсэн байр сууриа илэрхийлж, бүх гишүүдийн зөвшилцлийн (сonsensus) үндсэн дээр “ШИНЭ АЖИЛ”-аар батлагдлаа.

Энэ нь Монгол Улсын хувьд олон улсын хүнсний стандартыг боловсруулж, батлуулах анхны, түүхэн үйл явдал бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, зах зээлийг тэлэх, улмаар сүү, сүүн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ингэний ариутгасан сүү, чацарганын тосны “КОДЕКСИЙН СТАНДАРТ”-ыг боловсруулж, батлуулах ажлыг санаачилж ахалж ажилласан юм.

Ажлын хэсгийн гишүүд жил гаруй хугацаанд хоёр бөхт тэмээний сүүний найрлага, онцлогийг стандартад тусгах чиглэлээр нотолгоонд тулгуурласан дата, судалгааг боловсруулан, стандартын төслийг хамтран санаачлагч улсуудын төлөөлөлтэй хуваалцаж, хамтран ажиллажээ.

Кодекс Алиментариус Комисс ийнхүү “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандарт”-ыг баталснаар Монгол Улсын үндэсний онцлог бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрч, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргаанд бодит хувь нэмэр оруулах чухал боломжийг нээн өгөх ач холбогдолтой юм

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 12 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 20 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 31 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 8 цаг 41 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 55 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 27 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 37 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top