x

Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ

“Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт Үндэсний номын сангийн салбарт өнөөдөр боллоо.  

Мөн энэ үеэр гэрийн үеийн бичмэлийн болон Чингис хаанд холбогдох сурвалж бичиг, ном хэвлэлийн үзэсгэлэнг нээлтэд зориулан дэлгэв.

МУҮНС-ийн менежер С.Чулуунпүрэв ярихдаа, "Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран хоёр жилийн турш хийсэн томоохон судалгааны ажлын үр дүн болох “Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл” нэртэй бүтээлийг хэвлэн нийтэлж, нээлтээ хийж байна. Мөн давхар энэ гэрийн үеийн бичмэлээр үзэсгэлэн гаргаад байна. Ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл гэдэг нь Чингис хааны шууд угсаа, алтан ургийн ноёдын уг гарвал, удам зүйг тэмдэглэсэн чухал баримт бичиг юм. Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан эдгээр ховор нандин эх бичмэлийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог. Гэрийн үеийн бичмэлийн талаар дэлгэрүүлэхэд, өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон Улсын Нара хотын "Тэнри Санкоокан" музейд Чингис хааны угсааны 12 мянга орчим хүний нэр багтсан том хэмжээний гэрийн үеийн бичмэл дэлгэж, олон улсын эрдэмтдийн анхаарлыг татсан билээ. Монгол Улсад ийм төрлийн баримтат дурсгал нийт гурван ширхэг хадгалагддаг. Үүний нэг нь Үндэсний төв архивт, хоёр нь Үндэсний номын санд байдаг. Тэдгээрээс хамгийн том хэмжээтэй, 5 ханатай гэрийн буурьтай тэнцэх буюу 5.8 метрийн голчтой даавуун дээр хэвлэсэн “Сэцэн хан Шолойн угийн бичиг” нэртэй дурсгалт эх бичгийг энэ удаагийн үзэсгэлэнд мөн дэлгэн үзүүлж байгаа" гэв.

“Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл” цуврал ном цаашид Халхын Түшээт хан аймгийн харьяат тайж нар, Сайн ноён хан, Засагт хан, Сэцэн хан аймгийн ноёд язгууртны гэрийн үеийн бичмэлээр үргэлжилж, нэг цогц бүтээл болгохоор төлөвлөжээ.

Мөн Чингис хаантай холбоотой судар ном, гар бичмэл, сурвалж бичгийн дээж, Чингис хаан судлалаар гаргасан дотоод гадаадын эрдэм шинжилгээ, судалгаа, утга, уран зохиолын 200 гаруй ном бүтээлээр Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан дэд үзэсгэлэн толилуулж байна.

Тус үзэсгэлэн энэ сарын турш олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 54 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 59 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 3 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 10 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 13 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 17 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 21 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 24 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 41 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 55 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 59 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 2 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 16 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 21 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 24 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 28 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 30 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 36 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 43 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top