x

Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов

Бангладешийн шүүхээс Ерөнхий сайд асан Шейх Хасинад хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр цаазаар авах ялыг даваа гарагт буюу өчигдөр эчнээгээр оноожээ. 
Оюутны бослогыг хүчээр дарах тушаал өгсөн эсэх асуудлаарх шүүх хуралд оролцохыг шаардсан шүүхийн тогтоолыг 78 настай Шейх Хасина үл ойшоосон байна. Энэхүү бослого нь түүнийг албан тушаалаасаа огцроход хүргэсэн юм.

Шүүхийн шийдвэрийг үндэсний телевизээр шууд дамжуулсан бөгөөд 2024 оны наймдугаар сард Хасинаг огцруулснаас хойш болох анхны сонгуулийн өмнө зарлаж байна. Сонгуулийг 2026 оны 2 дугаар сард хийхээр товложээ.

“Хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг нотолсон” гэж шүүгч Гол Мортуз Мозумдер мэдэгдсэн бөгөөд Хасина өдөөн турхирсан, хүний аминд хүрэх тушаал өгсөн, томоохон гэмт хэргийг үйлдэх боломж олгосон гэсэн гурван зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдсон байна. “Бид түүнд зөвхөн цаазын ял оноохоор шийдвэрлэлээ” гэж Мозумдер онцолжээ. Бангладешт цаазаар авах ялыг дүүжлэх замаар гүйцэтгэдэг.

Одоогоор эрэн сурвалжлагдаж буй Дотоод хэргийн сайд асан Асадуззаман Хан Камал хүмүүнлэг ёсны эсрэг дөрвөн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсоны дараа түүнд мөн цаазаар авах ял оноожээ. Шүүх хуралд оролцож, гэм буруугаа хүлээсэн цагдаагийн дарга асан Чоудхури Абдулла аль-Мамун таван жилийн хорих ял авсан байна.

Шүүх хуралд Хасинаг улсаас томилсон өмгөөлөгч төлөөлөн оролцжээ. Ерөнхий сайд асан шүүхийн шийдвэрийн талаар мэдэгдэхдээ "нэг талыг барьсан, улс төрийн сэдэлтэй" гэжээ. Орогнол олгосон Энэтхэгээс хийсэн мэдэгдэлдээ Хасина "яллах дүгнэлтийг урьдчилан төлөвлөсөн байсан" хэмээн онцолсон байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Бангладешийн эрх баригчид Хасина, Камал нарыг шилжүүлэн өгөхийг Энэтхэгээс шаарджээ.

НҮБ-ын мэдээлснээр, Бангладешт болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг дарах үеэр 1400 хүн амиа алджээ. Энэхүү баримт нь шүүхийн шийдвэрт гол нөлөө үзүүлсэн байна.

Прокуроруудын багийн ахлагч Тажул Ислам шүүхийн шийдвэрийг зарлахаас өмнө үг хэлэхдээ "энэхүү шийдвэр нь шударга ёсоор ангасан ард түмний цангааг тайлж, хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэргийг зогсооно" хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хасинагийн засаглал дууссаны дараа Бангладешт улс төрийн байдал улам хурцаджээ. Тус улсын сонгуулийн кампанит ажил хүчирхийлэл гаарсан эмзэг, хурцадмал нөхцөлд явагдаж байна. Шүүхийн байрны эргэн тойронд аюулгүй байдлыг чангатгаж, хуягт машинууд шалган нэвтрүүлэх цэгүүдийг хааж, нийслэл Дакка даяар олон мянган цагдаагийн албан хаагчийг байрлуулсан байна.

Сүүлийн сарын турш Дакка хотод гар хийцийн бөмбөг дэлбэрч, жагсагчид түр Ерөнхий сайд Мухаммед Юнустэй холбоотой барилга байгууламжууд, мөн автобус, христийн шашны газрууд руу шатамхай бодис бүхий лонхнууд шиджээ. 

Эх сурвалж: DW

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 7 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 13 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 18 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 24 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 27 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 30 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 33 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 36 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 40 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 44 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top