x

АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна

Ирэх амралтын өдрүүдэд МАН-ын Их хурал хуралдаж, даргаа сонгоно. Энэ хурлаас МАН-ын цаашдын ирээдүй, энэ нам цаашид оршин тогтнох эсэх шалтгаална. Угаасаа намын даргын сонгууль тойрсон, сүүлийн хоёр сар гаруй үргэлжилсэн хагарал, хугарлын дараа энэ нам засаглах чадамжтай эсэх тухай биш, харин оршин тогтнох, эсэх тухай ярих ёстой болж байна. Бие биенээ үзэн ядсан, хоёр хуваагдсан УИХ дахь бүлгийг лав ямар ч мундаг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгаад эвлүүлж нааж чадахааргүй болсон нь ч бодит байдал. Ялангуяа үүний ард төрийн өмчит компаниудыг тоносон асар том хулгай, луйвар яригдаж байгаа үед бараг боломжгүй юм. Аль нэг нь ялж, ялагдаж байж энэ тэмцэл дуусах ёстой.

Өнөөдөр МАН дотор өрнөж буй үйл явцыг олон хүн есдүгээр сард болсон намын Бага хурал, намын даргын сонгуулиас эхтэй мэтээр ярьж, бичиж байна. Үнэн хэрэгтээ бол намын даргын сонгуулиас дөрвөн сарын өмнө буюу өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн хямрал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг “Орлогоо нотол”, “Огцрох амархан” жагсаал хотын төв талбайд эхэлснээс хойш найм хоногийн дараа буюу Л.Оюун-Эрдэнэ намынхаа Бага хурлыг хуралдуулж, АН-ыг Хамтарсан Засгийн газраас хасах шийдвэрийг гаргуулсан. МАН-ын хямрал эндээс эхэлсэн.

Уг нь бол энэ хүний хугацаа өнгөрөгч зургадугаар сард Ерөнхий сайдаас огцорсноор “де факто” дууссан. МАН-ын Бага хурлын шийдвэр гарсны дараа АН-ын дарга Л.Гантөмөр “АН хамтарсан Засгийн газраас гарна, сөрөг хүчнээ хийнэ” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. АН-аас томилогдсон найман сайд Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн. Тэгэхээр үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “итгэл үзүүлэхгүй” гэдэг УИХ-ын шийдвэр гарахаас бүр өмнө “де факто” Засгийн газар огцорчихсон байсан гэсэн үг. Гэрээ байгуулсан хоёр намын нэг нь засгаас гарчихаад байхад Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай ярих шаардлага байсан уу?

Тэгэхээр Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирсэн нь Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын, мөн намын даргын суудлаа авч үлдэх гэсэн сүүлчийн арга байсан юм. Парламент  Засгийн газарт итгэл үзүүлэхээс татгалзсанаар Ерөнхий сайдын суудал, намын даргын суудалтай хамт Л.Оюун-Эрдэнээс явсан гэсэн үг. Гэвч өнөөдрийг хүртэл тэр албан ёсоор МАН-ын дарга хэвээрээ. Тиймээс Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын сүүлийн хоёр сар үргэлжилсэн хэрүүл, тэмцлийг “хоёр хүний зодоон” мэтээр эндүүрэх нь хэтэрхий гэнэн хэрэг. Харин АН-ын хувьд цагаа олж засгаас гарсан нь одоо эргээд харахад чухам “хувьсгалын тохироо” гэгч болсон байна.

Наймдугаар сард болсон АН намын даргын сонгуулийн дараа хэвлэлийнхэн “АН анх удаа хэрүүл уруулгүй, маргаангүйгээр даргаа сонголоо. Ардын намынхан суралцаасай” хэмээн алга ташиж хүлээж авсан. Л.Гантөмөрийн хувьд улс төрд олон жил явсан, унаж босч үзсэн хүний хувьд цагийг нь олж арагшаа ухарснаар намаа бүрэн бүтнээр авч үлдэж чадсан хэрэг. Өрнөж буй үйл явцаас харахад эрх баригч нам дотор бий болсон энэ хагарал, хуваалгдлыг энэ нэг хэсэгтээ даван туулж чадахгүй нь тодорхой болов. АН-ынхан энд эвлэж, нэгдэж байхад нөгөө талд МАН хагарч, хугарч байгаа нь ч гэсэн нэг ёсны зүй тогтол. Хоёр төвтэй нэгдэл гэж байдаггүй. Энд нэгдэл, бөөгнөрөл үүсч байхад нөгөө нь талд задрал, сарнил явдаг нь ертөнцийн хууль, диалектик.

Нөгөө талаас улс төрийн намын чадавх сулрах тусам Ерөнхийлөгчийн институц хүчээ авдаг. Л.Оюун-Эрдэнэ хэрвээ “итгэл үзүүлэх” асуудлыг УИХ дээр оруулж ирээгүй бол, иргэдийн шаардлагыг хүлээж аваад өөрөө огцрох өргөдлөө өгчихсөн бол өнөөдөр ийм зүйл болохгүй байлаа. Үнэн хэрэгтээ тэр шөнө Л.Оюун-Эрдэнийг огцруулсан субьект бол парламент биш, Ерөнхийлөгч байсан. “Хөтлөөд оруулж ирсэн юм, хөөгөөд гаргаж чадна шүү” гэдгээ бараг хэлчихсэн. “Ерөнхийлөгч мундаг байлаа, аврал боллоо” хэмээн дэвцгээсэн.

Одоо ч гэсэн МАН-ын асуудлыг МАН-аас түдгэлзсэн Ерөнхийлөгч хэлэлцэж байна. Удирдах зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг нь бүлгээ “эвлэрүүлэх” ажлыг хийж чадаагүй (тийм боломж ч байхгүй гэдгийг өмнө хэлсэн) тул энэ хэвээр нь Их хурал руу оруулахгүйн тулд Ерөнхийлөгч оролцож эхэллээ. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг хоёуланг нь нэрийг нь татуулав. Өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэх сураг дуулдаж байна. Тэгэхээр ирэх гурван жилд МАН-ын дарга болон Ерөнхий сайд тусдаа явах юм шиг байна. Эсвэл Г.Занданшатарын Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнийнхтэй яг ижил аргаар дахиад огцруулна. Намын даргаа сонгож чадахгүй Ерөнхийлөгч рүү оруулж байна гэдэг бол МАН инситуцийн хувьд байхгүй болсон гэсэн үг. Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АН-ыг бас л ийм аргаар задалсан.

МАН-ын бүлгийн хувьд хамгийн аймшигтай нь, намын даргын сонгуулийг төсвөөр барьцаалсан явдал. “Төсвийг чинь баталж өгөхгүй шүү” гэж байгаад намын даргаас нэрийг нь татуулна гэдэг бол улс орны хувь заяа, ард иргэдийн эрх ашиг гэдэг зүйл энэ намд “түй” ч хамаагүй болсны илрэл юм. “АН-ын тойргууд дээр хөрөнгө оруулалт тавьсан байна, АН-ын гишүүдийн кнопыг худалдаж авлаа” хэмээн чуулган хаяж байсны цаана Г.Занданшатарыг МАН-ын даргад нэр дэвшүүлэхгүй байх ганц л барьцаа байж. Дээр нь нэмээд “АН засгаас гарсан учраас тойрогт нь нэг ч төгрөгийн төсөв тавих ёсгүй” гэдэг ялгаварлал ил цагаан явлаа. АН-ыг сонгосныхоо төлөө тухайн тойргийн ард иргэд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт авах эрхгүй юм гэнэ. Энэ бол Үндсэн хуулийн эсрэг зүйл. Үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварласан, гадуурхсан үйлдэл. УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хангалттай үндэслэл.

Харин АН-ын даргын хувьд намын бүлгээ живхийтэл барьж байгаад тойргууд дээрээ бага ч болов төсөв тавиулах шиг боллоо. Г.Заншатарыг Ерөнхий сайдаас огцруулах асуудал дээр ч гэсэн АН жинхэнээсээ нэг хүн шиг, нэг нам шиг байж чадсан. Г.Занданшатарын талд бус, Үндсэн хуулийнхаа талд зогссон. Нэг талаас Л.Гантөмөрийн бий болгосон эв нэгдлийн “легаси” АН дотор амь бөхтэй байна. Нөгөө талаас намын дарга О.Цогтгэрэл улс төрийн сайн тоглогч, зөв удирдлага гэдгээ харуулж чадлаа.  

Нэг зүйлийг сануулахад, 2023 оны долдугаар сард баталсан Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад хуулийн хэрэгжилтийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд улс төрийн намууд намын дүрмээ шинэчилж, удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлуудаа шийдэх ёстой. Хэрвээ МАН-ын Их хурал намын даргаа сонгож, намын дүрмээ шинэчилж чадахгүй бол энэ нам жинхэнээсээ татан буугдах дээрээ хүрч магадгүй.

Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлбэл ядаж л намын санхүүжилт ил тод болно. Ирэх гурван жил хуулиа дагаж мөрдөөд явахад 2028 оны сонгуульд арай өөр түвшний, арай өөр намууд орно. Хэрвээ МАН-аас болоод хуулийн хэрэгжилтийг дахиад хойшлуулахад хүрвэл МАН-ыг татан буулгах тухай ярих хэрэгтэй. Намын санхүүжилт ил тод биш байгаагаас болоод төрийн өмчийн компаниуд нь улс төрийн намын гол санхүүжүүлэгч болсон байна, нам дээр очиж тендер авдаг юм байна. Ц.Чулуунзагдын (МАН-ын нарийн бичгийн дарга) хэрэг бол үүний нэг л кэйс шүү дээ.

Ерөн онд Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болж, олон намын тогтолцоонд шилжихэд ардчилсан хүчний удирдагчид МАХН-ыг татан буулгах санал гаргасан. Э.Бат-үүл ганцаараа “МАХН-ыг татаж буулгаж болохгүй, 70 жил энэ намаар хүмүүжсэн, итгэл үнэмшлээ болгосон хүмүүст хэтэрхий харгис болно. Нийгэм тэр аяараа үймж ч мэднэ” хэмээн эсэргүүцсэн байдаг. Атал өнөөдөр “МАН-ыг татан буулгах цаг нь болсон байна. Үүний төлөө тэмцэнэ” гэж бичжээ. Энэ бол МАН-ын дарга, удирдлагууд иргэдээсээ хэр хол тасарсан, итгэл үнэмшлээ гээсний бас нэг жишээ...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Ruth Vivian (105.112.213.44)
    Hello everyone i want to use this medium to appreciate the greatest spell caster Father Agbon for restoring my broken marriage, My husband and i have been having problems for months now we use to be very sweet but all of a sudden everything changed he was now distant from me until one day he told me he wanted a divorce which left me devastated i cried my eyes out so i told my friend about all that has been going on, She introduced me to Father Agbon he told me not to worry he told me all i needed to do and he assured me that in 24 hours all that is wrong with our relationship will be fine the next day to my greatest surprise it was my husband back home apologizing I'm so happy we are closer and stronger than we have ever been, I promised to share your amazing work when i get results so this is me keeping my word, Thank you so much Father Agbon,I will leave his contact information for anyone who needs help: Email fatheragbonspellcaster@gmail.com. OR WhatsApp Number: ‪+2349058797761
    2025 оны 11 сарын 22 | Хариулах
  • Monica Gregg (146.70.170.59)
    HOW I RETRIEVED MY BITCOIN WITH THE HELP OF/ THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I just want to take this moment to appreciate the effort made by THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his team in recovering my scammed Bitcoin . Have you by any means invested your hard earned funds or Bitcoin with an Investment and later you find out you have been duped, and you would wish to track down and recover your funds. I am recommending them to everyone out there who have been defrauded too by these fake Bitcoin investment platforms. You can reach out to them with the information below: at WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com They helped me when I thought I had nothing left to do.
    2025 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.176.128)
    Хэн монгол залуусыг тагнуулч болгоно гэж худлаа хошгоруулаад бна вэ
    2025 оны 11 сарын 15 | Хариулах
  • BITCOIN RECOVERY (103.231.89.233)
    Hello everyone, I am Sam Harrison from LA, Connecticut. I want to recommend Mr Brian Stone and his team who has had to deal with these internet swindlers, I lost my entire savings after investing in a cryptocurrency platform, I was told I would gain huge profits from my investment not knowing they were setting me up for a huge scam. If you have had a similar experience, I strongly recommend you contact brienstone02@gmail.com or WhatsApp him +1 (336)257-8835. as they were able to recover all my money in 48 hours. They are the best when it comes to recovering stolen money from these online swindlers. Reach them direct: brienstone02@gmail.com or via their Telegram: t.me/brainStones
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.72)
    Хүний муу хэзээч арилдаггүй юм гэсэн!! Хүрэлсүх уг удам нь муу хүн байжээ!! Түүн рүүгээ өөрийн эрхгүй татагдаж орлоо!!
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top