x

Их Британи хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хурааж авах арга хэмжээг авч магадгүй

Амьжиргааны зардлыг нь өөрсдөөр нь төлүүлэхийн тулд хууль бус цагаачдын гоёл чимэглэлийн зүйлс болон бусад үнэт эдлэлийг Их Британийн эрх баригчид хураан авахаар төлөвлөж байгаа тухай Файнэншл Таймс сонинд бичсэнийг Kazinform агентлаг эш татан мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй цагаачид өөрсдийнх нь төлөө гаргаж буй зардлын зарим хэсгийг төлөх ёстой гэсэн зарчмын үүднээс ийм арга хэмжээг авч магадгүй байна.

Их Британийн Дотоод хэргийн дэд сайд Алекс Норрисын хэлснээр, уг шийдвэр нь хуримын бөгж гэх мэт зүйлсэд хамаарахгүй бөгөөд гоёл чимэглэлийн үнэт эдлэлүүдийг хил дээр хураахгүй, харин алтан бөгжөөр дүүрэн чемодантай ирж байгаа бол энэ нь огт өөр хэрэг ажээ. Цагаач этгээд улсын төсвөөс сар бүр 800 фунт стерлинг авдаг атлаа Ауди автомашин худалдан авч байгааг хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэдгийг сайд дурдлаа.

Их Британи улсад дүрвэгчдэд зориулсан цагаачлалын хууль дүрмээ чангатгаж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Шинэ хуулийн төсөлд зааснаар бол, дүрвэгчид тус улсад ирснээсээ хойш 20 жилийн дараа оршин суух эрх хүссэн өргөдөл гаргах боломжтой ажээ. Түүнчлэн тэдний статусыг 30 сар тутамд хянан хэлэлцэнэ. Эдгээр заалт нь тус улсад ачааны автомашин, завь хөлөглөн хууль бусаар нэвтэрсэн цагаачид болон визнийх нь хугацаа дууссаны дараа орогнол хүссэн өргөдөл гаргахаар төлөвлөж буй хүмүүст хамаатай. Шинэ хууль батлагдсанаар, байнга оршин суух хүсэлт гаргах хүртэлх хугацаа хамгийн урттай Европын улсуудын нэг нь Их Британи болох юм.

2005 онд лейбористуудын баталсан, одоо хэрэгжиж буй хуулиар, дүрвэгчид Их Британид 5 жил амьдарсныхаа дараа хугацаагүйгээр байнга оршин суух эрх хүссэн өргөдөл гаргах боломжтой тул тэд нийгмийн халамж үйлчилгээ, хөнгөлөлтөд хамрагдах, улмаас иргэншилтэй болох үүд хаалга нээлттэй байгаа юм.  

Эх сурвалж: KAZINFORM

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 11 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 15 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 21 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 25 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 28 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 31 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 34 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 41 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 33 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 37 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 44 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 51 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 55 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 58 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х...
Top