x

Лукойлын гадаад хөрөнгийг авах сонирхолтой компанийн тоо нэмэгдэж байна

АНУ-ын эрх бүхий байгууллага хоригт ороод байгаа Оросын газрын тос үйлдвэрлэгч үйлдвэрлэгч “Лукойл” компанитай хэлэлцээ хийх зөвшөөрөл олгосны дараа “Шеврон” компани тус компанийн гадаад дахь зарим хөрөнгийг худалдан авах боломжийг судалж эхэлжээ. 

Оросын компанийн эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ энэ сарын 21-нээс хэрэгжиж эхэлнэ. Харин  “Лукойл”-ын гадаад дахь хөрөнгийг худалдан авах хэлэлцээг 12 дугаар сарын 13 хүртэл хийхийг Сангийн яамнаас Америкийн компаниудад зөвшөөрсөн байна.

Эх сурвалжуудыг эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, “Шеврон” компани сонирхлыг нь татаж буй "Лукойл"-ын зарим активыг худалдан авахаар судалж байгаа аж.  “Лукойл”-ын гол хөрөнгүүдийн нэг бол Иракийн “Баруун Курна-2” газрын тосны орд газар бөгөөд тус компани уг ордын 75 хувийг эзэмшдэг. “Chevron” өмнө нь Ирак дахь ордуудад хязгаарлагдмал оролцоотой байсан бол энэ оны наймдугаар сард Насирия болон Баладын ордуудыг ашиглах гэрээнд гарын үсэг зурснаар оролцоогоо өргөжүүлжээ. 

Иракийн засгийн газар АНУ, Их Британийн тавьсан хоригийн дагуу "Лукойл"-д хийх төлбөрийг түр зогсоосон тул Оросын компани өнгөрсөн долоо хоногт "Баруун Курна-2" ордод форс-мажорын нөхцөл тогтоосноо зарласан байна.

Иракийн албан тушаалтнуудын мэдээлснээр, дор хаяж гурван компани буюу Хятадын нэг, барууны хоёр компани "Лукойл" холдингийн активыг худалдаж авах сонирхолтой байгаа аж.

Өмнө нь "Лукойл" олон улсын активуудаа худалдахаар төлөвлөж байгаагаа зарлаж байсан билээ.

Эх сурвалж: Кazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 7 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 14 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 18 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 24 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 27 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 31 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 33 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 37 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 41 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 44 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top