x

Франц Украинд 100 ширхэг Rafale сөнөөгч онгоц нийлүүлнэ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар Францаас Украинд 100 нэгж Dassault Rafale сөнөөгч онгоцыг нийлүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Зеленский хэлэхдээ, эдгээр онгоцыг худалдан авснаар дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдох агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн нэгийг байгуулах боломж бүрдэнэ гэлээ.

Украины тал  Rafale сөнөөгчөөс гадна Франц-Италийн хамтран үйлдвэрлэсэн, агаарын довтолгооноос хамгаалах ПВО SAMP-T систем, “агаар-агаар” ангиллын пуужингууд, авиа бөмбөгүүдийг худалдан авч магадгүй байна.

Мөн “энэ онд багтан амдан сөнөөгч дронууд үйлдвэрлэх, Украины дронуудын технологийг боловсронгуй болгох хамтарсан төслүүд хэрэгжиж эхэлнэ” гэдгийг Зеленский хэллээ.

Францын тал дээрх меморандумыг “түүхэн тохиролцоо” гэж нэрлээд, Украинд нийлүүлэх сөнөөгч онгоцны тоо үнэн зөв болохыг баталсан байна. Эдгээр онгоцоос заримыг нь Франц дахь агуулахуудаас шууд нийлүүлэх бол үндсэн хэсгийг 2035 он хүртэлх урт хугацаанд нийлүүлэх ажээ.  

Украины тал байлдааны онгоцнуудынхаа тоо 250 нэгж хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрийн дотор Америкийн Ф-16, Шведийн Gripen сөнөөгч онгоцууд багтаж байна.

Энэ оны хоёрдугаар сард Францын тал Mirage 2000-5 сөнөөгч онгоцуудыг Украинд нийлүүлснээс гадна 10 дугаар сард Макрон мэдэгдэхдээ, агаарын довтолгооноос хамгаалах ПВО SAMP-T системийн пуужингууд болон дахин хэдэн хэдэн  Миражийг нийлүүлэхэд бэлэн гэж байв.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.197)
    эдийн засаг нь дийлэх юм болов уу даа!
    2025 оны 11 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 56 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 8 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 48 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 56 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 30 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 50 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 55 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 0 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 26 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 13 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 57 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top