x

Газын зурваст олон улсын хүч байрлуулах Трампын санаачилгыг Аюулгүйн Зөвлөл дэмжлээ

Газын зурваст олон улсын цэргийн хүч байрлуулах асуудлыг тусгасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөний тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл баталжээ. 

Энэхүү тогтоолыг баталснаар 20 заалт бүхий төлөвлөгөөний хоёр дахь үе шат руу шилжих боломжтой болно. Төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, шилжилтийн үед тус зурвасыг удирдах байгууллагуудыг байгуулах зорилгоор Тогтвортой байдлыг хангах олон улсын хүчнийг байгуулах зэрэг заалтууд багтжээ. 

Аюулгүйн Зөвлөлийн гишүүн 15 орноос Их Британи, Франц зэрэг 13 улс тогтоолыг батлахыг дэмжсэн санал өгчээ. Харин Орос, Хятад хоёр түдгэлзсэн боловч хориг тавих эрхээ ашиглаагүй байна. 

Тогтоолд мөн Палестин улсыг байгуулах хэтийн төлөвлөгөөний талаар тусгасан нь Израилын эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Энэ заалтыг Арабын орнуудын шаардлагаар оруулжээ. 

Олон улсын тогтворжуулалтын хүчний бүрэлдэхүүнд олон орны цэргүүд багтана гэж АНУ-ын төлөөлөгчид мэдэгдэж байгаа боловч яг ямар улсуудын цэргүүд багтах нь тодорхойгүй байна. 

ХАМАС бүлэглэл уг тогтоолыг няцааж, Палестины ард түмний эрх ашиг, шаардлагыг хүндэтгээгүй гэж мэдэгджээ. Трампын төлөвлөгөө нь “Газын зурваст олон улсын хамгаалалтын механизмыг тулган хүлээлгэхийг оролдож байгаа бөгөөд манай ард түмэн болон түүний бүлгүүд эрс эсэргүүцэж байна» гэж “Telegram” сувагт нийтэлсэн тус хөдөлгөөний мэдэгдэлд дурдсан байна.

"Газын зурвас дотор эсэргүүцлээ илэрхийлэгчдийг зэвсэггүй болгох зэрэг олон улсын хүчинд хүлээлгэсэн үүрэг даалгавар нь төвийг сахисан байдлыг нь үгүй ​​хийж, эзлэн түрэмгийлэгчдийг дэмждэг мөргөлдөөний талбар болж хувиргаж байна" гэж ХАМАС мэдэгджээ

Тогтоолын сүүлийн хувилбарт зааснаар, Олон улсын тогтворжуулалтын хүчний гүйцэтгэх үүргүүдийн нэг нь "төрийн бус зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсгийг бүрмөсөн хураах явдал" бөгөөд үүнд ХАМАС багтаж байгаа юм. Мөн ард иргэдийг болон хүмүүнлэгийн тусламж хүргэх замыг хамгаалах үүрэгтэй.

Үүнээс гадна, олон улсын цэргийн хүчин Газын зурвастай хиллэдэг хоёр орон улс болох Израиль, Египеттэй хамтран ажиллах ёстой. Тогтоолд мөн Газад Палестины цагдаагийн байгууллагыг шинээр байгуулах тухай заалтыг оруулсан байна.

Одоог хүртэл Газын цагдаа нар ХАМАС-ын хяналтад байгаа юм.

Олон оронд террорист байгууллага гэж хориглосон ХАМАС-ын хувьд энэ нь зэвсгээ хураалгахтай адил шаардлага юм. Энэ шаардлага Трампын төлөвлөгөөнд эхнээсээ тусгагдсан байв.

Энэхүү төлөвлөгөөний эхний үе шат 10 дугаар сарын 10-нд  Израил, ХАМАС-ын хооронд гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болж, барьцаалагдсан Израилын иргэдийг палестин хоригдлуудаар солилцсоноор хэрэгжиж эхэлсэн юм. НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Майкл Уолтц энэ үе шатыг "маш эмзэг эхний алхам" гэж тодорхойлсон байна.

Олон улсын цэргийн хүч дээр нэмэгдээд Газад олон улсын Энхийн зөвлөл байгуулах ёстой бөгөөд тус зөвлөлийг Дональд Трамп өөрөө удирдах төлөвтэй байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор мөн Газын зурвасыг сэргээн босгох ажлыг санхүүжүүлэх механизмыг баталсан байна. Сэргээх босгох ажлыг Дэлхийн банкаар баталгаажсан тусгай итгэмжлэгдсэн сан хариуцах юм.

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 6 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 12 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 17 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 23 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 26 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 29 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 32 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 36 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 39 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 43 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 30 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 39 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 46 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 48 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 53 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 0 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top