x

Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ

Оросын тулаанч Ислам Махачев Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-гийн хагас дунд жингийн аварга цолоо Цагаан ордонд болох тэмцээний үеэр хамгаалах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр ням гарагт болсон хагас дунд жингийн аваргын төлөөх тулаанд Австралийн тулаанч Жек Делла Маддаленаг ялсныхаа дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Үүнээс өмнө тэрбээр 2022 оны 10 дугаар сараас 2025 оны тавдугаар сар хүртэл UFC-гийн хөнгөн жингийн аварга цолыг эзэмшиж байсан бөгөөд хагас дунд жингийн ангилалд тулалдахын тулд цолоо өгчээ. 

"Цолоо би хэзээ хамгаалах вэ? Дональд Трамп, Цагаан ордноо нээгээрэй, би очиж байна" гэж Махачев хэллээ. 

АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойг тохиолдуулан UFC холбооны тэмцээнийг Цагаан ордны дотор зохион байгуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп долоодугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Тэмцээнийг ирэх оны долоодугаар сарын 14-нд зохион байгуулах ажээ.

Махачев хоёр дивизионд UFC-гийн аварга цолыг хүртсэн Оросын анхны, түүхэн дэх 11 дэх тулаанч болжээ. Тэрбээр мөн 16 тулаанд дараалан ялж, UFC-гийн дунд жингийн аварга асан Андерсон Силвагийн дээд амжилтыг давтсан байна. 

Өдгөө 34 настай Махачев холимог тулааны дэвжээнд /MMA/ 28 удаа ялж, 1 ялагдал хүлээсэн байна. Тэрбээр 2015 оны 10 дугаар сард Бразилийн тулаанч Адриан Мартинст ялагджээ.

Эх сурвалж: TASS

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 11 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 16 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 22 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 25 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 28 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 31 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 35 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 42 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 34 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 38 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 45 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 52 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 56 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 59 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top