x

Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав

Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нарын долоо дахь удаагийн зөвлөлдөх уулзалт ням гарагт Узбекистаны нийслэл Ташкент хотноо болжээ. 

Уулзалтаар Төв Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжлийн үзэл баримтлал, мөн бүс нутгийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлүүд болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2026-2028 оны жагсаалтыг баталжээ. 

“Өнөөдөр баталж буй бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын үзэл баримтлал, мөн эрсдэл, аюул заналын жагсаалт нь энэ чиглэл дэх бидний хамтын ажиллагааны үр өгөөжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев мэдэгдсэн байна. 

Уулзалтад оролцогчид мөн Азербайжаныг бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтад бүрэн эрхтэйгээр оролцуулах тухай шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн 2027-2028 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд Киргизийг нэр дэвшүүлэх тухай НҮБ-ын гишүүн орнуудад хандсан хамтарсан уриалгад гарын үсэг байна. Мөн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нарын нэрэмжит хүндэт тэмдгээр шагнахаар шийдвэрлэжээ.

Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах санаачилгыг Узбекистаны Ерөнхийлөгч 2017 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы үеэр дэвшүүлсэн бөгөөд анхны уулзалт 2018 оны гуравдугаар сард Казахстанд болсон бол 2019 оны 11 дүгээр сард Ташкент хотод болсон хоёр дахь уулзалтаар жилд нэг удаа зохион байгуулах журмыг баталжээ.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 11 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 15 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 21 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 25 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 28 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 31 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 34 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 42 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 33 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 37 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 44 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 51 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 55 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 58 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х...
Top