x

“Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо

Азийн анхны мега дууны төсөл болох “Silk Way Star” шоуны хагас шигшээ шатны тоглолт Астана хотод амжилттай боллоо. Энэхүү дууны тэмцээн нь цар хүрээний хувьд урьд өмнө болж байгаагүйгээрээ онцлог бөгөөд 12 орны уран бүтээлчид оролцож, дэлхий даяар олон сая үзэгчийн анхаарлыг татаж байна. Ес дэх шат бол тэмцээний хамгийн эрч хүчтэй, сэтгэл хөдөлгөм шатны нэг байсан гэж “Казинформ” агентлаг мэдээлэв.

Азийн хамгийн хүчирхэг долоон дуу хоолой финалд шалгарсныг дурдвал, ALEM (Казахстан), Ясмин Азиз (Малайз), Автандил Абесламидзе (Гүрж), Мишээл Жозеф (Монгол), Жан Хешуан (Хятад), Саро Геворгян (Армени), Мадинабону Адилова (Узбекистан) нар юм. Олон улсын шүүгчдийн үзэж буйгаар, есдүгээр шат хамгийн хүнд шат байсан бөгөөд оролцогчид анх удаа казах дуучид болох 6eluchchi, A.Z., Маржан Арапбаева, Мона Сонгз нартай хамт дуэт дуулж, шинэ хэв маягаар өөрсдийн дуу хоолойгоо хүргэжээ.

Хагас шигшээ шатанд шалгарсан оролцогчид өөрсдийн дуу, өөрийн улсын бүтээл, алдартай хит дуунуудыг дуулж, олон улсын түвшний үзүүлбэрүүдийг толилуулсан юм. “Silk Way Star” нь Төв Азид ийм цар хүрээг хамарсан уран бүтээлчдийг нэгтгэсэн анхны дууны төсөл болж байна. Уг төсөлд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгосын уран бүтээлчид оролцсон юм. Тэд бүгд олон улсын уралдаан тэмцээний ялагчид, алдартай дуучид, хөгжмийн сургуулиудын нэр хүндтэй төлөөллүүд ажээ.

Энэхүү төсөл нь эхний үе шатнуудаасаа эхлэн олон соёлыг хамарсан томоохон хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн болж, бүс нутгийн орнуудын хооронд бүтээлч солилцооны өвөрмөц орон зайг бий болгожээ. Түүнчлэн “Silk Way Star” нь сүүлийн жилүүдэд хэрэгжсэн хамгийн амбицтай хөгжмийн төслүүдийн нэг болсон байна. Тодруулбал, оролцогч орнууд болон олон улсын телевизийн сувгуудын нийт үзэгчдийн тоо 1 тэрбумаас давжээ. Ийм өргөн цар хүрээг хамарсан нь уг төслийг Төв Азийн шинэ соёлын брэнд болгож байна.

Бакугаас Улаанбаатар хүртэлх үзэгчид

“Silk Way Star” нь Азербайжаны “Space TV”, Тажикистаны “TV Safina”, Киргизийн “Muzyka and Madaniyat”, Монголын “UBS” болон “AIST Global TV”, Узбекистаны “Zor TV”, Гүржийн “Georgian Times” сувгуудаар цацагдаж байна. Казахстанд шинэ ангиуд “Jibek Joly” телевизээр бямба гараг бүрийн 20:00 цагт цацагддаг. Эцсийн шат 11 дүгээр сарын 22-нд болох бөгөөд “Jibek Joly” сувгаар шууд дамжуулж, Казахстан, Азербайжан, Тажикистан, Киргиз, Монголд нэгэн зэрэг нэвтрүүлнэ.  

Азийн анхны мега төслийн ялагчийг шүүгчдийн шийдвэр /50 хувь/, үзэгчдийн цахим санал хураалт /50 хувь/ гэсэн нэгдсэн системээр шалгаруулна. Үзэгчид “silkwaystar.org” цахим хуудсаар дамжуулан өөрсдийн дэмжиж буй оролцогчдоо санал өгөх боломжтой. Энэхүү шоуг Казахстаны Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор болон Хятадын Хэвлэл мэдээлийн группийн хооронд байгуулсан “Silk Way Star” олон улсын төслийг бий болгох гэрээний хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top