x

Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо

НҮБ-ын хориг арга хэмжээг дахин сэргээх механизмыг (snapback) идэвхжүүлэхийг санал болгосон гурван улс болох Их Британи, Герман, Францтай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар хийж буй хэлэлцээгээ Ираны тал зогсоожээ. 

“АНУ-тай хийх хэлэлцээ бол Европын гурван улстай хийх хэлэлцээнээс тусдаа өөр асуудал. Snapback механизмтай холбоотой үйл явдлын дараа бид Европын орнуудтай цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхээ зогсоох шийдвэр гаргасан. Учир нь тэдний үйлдэл олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Европтой харилцаагаа хэвээр үргэлжлүүлнэ. Гэхдээ цөмийн хөтөлбөрийн асуудлыг дахин хэлэлцэхгүй. Тэр тусмаа Герман бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс биш шүү дээ” гэж  Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибазе мэдэгджээ.

Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг дэмждэг 2231 дугаар тогтоолыг зургаан сараар сунгах тухай Орос, Хятадын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл есдүгээр сарын 26-нд дэмжээгүй байна. Үүнээс хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 28-нд Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ дахин хэрэгжиж эхэлжээ.

Есдүгээр сарын 29-нд Европын Холбооны Зөвлөл мөн “Европын гурвал”-ын адилаар Ираны эсрэг хориг арга хэмжээг хэсэгчлэн сэргээх шийдвэр гаргажээ. Хоригийн жагсаалтад багтсан хувь хүн, аж ахуйн нэгжүүд Европын Холбоонд нэвтрэхийг хориглох, хөрөнгийг нь царцаах, худалдааны хязгаарлалт хийх, мөн Европын нисэх онгоцны буудлуудаар дамжиж буй Ираны ачаа тээврийн нислэгийг хязгаарлах зэрэг арга хэмжээнд өртөх юм.

Үүнээс өмнө Ираны Гадаад хэргийн сайд хэлэхдээ, холбогдох бүх дэд бүтэц халдлагад өртсөн тул Иранд уран баяжуулахгүй байгаа гэж мэдэгджээ. Мөн Иранд бүртгүүлээгүй, нуусан цөмийн байгууламж байхгүй, бүх объектыг МАГАТЭ мэдэж байгаа хэмээн онцолсон байна.

 

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 56 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 8 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 47 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 56 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 29 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 50 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 55 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 0 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 25 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 12 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 56 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top