x

Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив

Цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай шинэ ASMPA-R пуужинг Францын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн тогтоон барих хүчний зэвсэглэлд хүлээлгэн өгсөн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. 

Дунд зайн тусгалтай “агаар-газар” ангиллын уг пуужинг пүрэв гарагт "Rafale" сөнөөгч онгоцноос харваж, хоёр дахь удаагаа туршсан байна.

"ASMPA-R пуужингийн энэ удаагийн туршилтыг уг пуужинг Тэнгисийн цэргийн хүчний цөмийн нисэх хүчний (FANU) зэвсэглэлд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт бичигт Батлан хамгаалахын сайд болон Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд гарын үсэг зурсны дараа явууллаа" гэж тус яамны хэвлэлийн мэдээнд дурджээ.

Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, Франц улс цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай 4-р үеийн пуужин (ASN4G) болон M51.4 баллистик пуужинг 2035 он гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөж байна.

Тус яам цөмийн зэвсэг тээх чадалтай, тив алгасагч M51.3 шинэ баллистик пуужинг зэвсэглэлд хүлээлгэн өгсөн тухай өнгөрсөн сарын сүүлчээр зарласан юм. Ийм төрлийн пуужингуудыг Францын Тэнгисийн цэргийн хүчний "Triomphant" ангиллын цөмийн хөдөлгүүрт дөрвөн шумбагч онгоцонд байрлуулах ажээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top