x

Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв

Сирийн Гадаад хэргийн сайд Асад аль-Шибани Их Британийн нийслэл Лондон хот дахь тус улсын Элчин сайдын яамыг пүрэв гарагт албан ёсоор нээлээ. Сүүлийн арав гаруй жилийн турш хаагдаад байсан тус яамыг ийнхүү нээсэн нь Ерөнхийлөгч асан Башар Асадыг түлхэн унагасны дараа Сири олон улсын нийгэмлэгт эргэн нэгдэж буйн ээлжит алхам болж байна. 

Их Британид хийж буй А.Шибанигийн айлчлал нь Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн Вашингтонд хийсэн түүхэн айлчлалын дараа болж байгаа юм. А.Шараагийн айлчлал нь Сири 1946 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсын Ерөнхийлөгчийн Цагаанд ордонд хийсэн анхны айлчлал болсон билээ.

А.Шибани Лондон хотод төвтэй “Chatham House” олон улсын харилцааны судалгааны төвийн зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр үг хэлэхдээ, Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купертэй хийсэн уулзалт “амжилттай” болсон гэж мэдэгджээ. “Сири, Их Британийн харилцааны тухайд бид шинэ хуудас нээх тухай бус, харин гүнзгийрүүлэх тухай ярьж байна” гэж тэрбээр хэллээ.

Б.Асадыг унагасны дараа зарим улс орон лалын шашинт босогч байсан А.Шараагийн өнгөрсөн үеийн талаар эхэндээ болгоомжилж байсан боловч “Их Британийн хувьд бусад орнуудтай харьцуулахад дэвшилтэй байр суурьтай байсан” гэж А.Шибани хэлсэн байна. Тус улс хориг арга хэмжээнүүдийг эрт цуцалж, Сирийн шинэ засгийн газартай харилцаагаа хурдан сэргээсэн гэдгийг тэрбээр дурджээ.

Энэ оны эхээр байгуулагдсан Сирийн шинэ засгийн газар 2011 онд аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлаас үүдэн 14 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны үеэр Б.Асадын засгийн газраас нүүр буруулсан орнуудаас өргөн хүрээний дэмжлэг авч байгаа боловч зарим улс шинэ дэглэмийн үед үүсээд буй цөөнхийн нөхцөл байдалд санаа зовнисоор байна.

Сүүлийн саруудад Сирийн эрэг болон өмнөд нутгийн Свейда мужид мөргөлдөөн гарч, улмаар шашны үймээн самуун болж хувирсан бөгөөд засгийн газрыг дэмждэг, суннит урсгалыг дагагч зэвсэгт этгээдүүд Алавит болон Друз шашны цөөнхийн олон зуун энгийн иргэнийг хөнөөжээ. Пүрэв гарагт А.Шибанигийн хэлснээр, уг хүчирхийлэлд оролцсон хэргээр одоогоор 300 орчим хүн шоронд хоригдож байгаа бөгөөд засгийн газар орон нутгийн цагдаагийн хүчинд алавитуудыг элсүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 7 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 14 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 18 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 24 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 27 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 31 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 33 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 37 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 41 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 44 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 19 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада...
Top