x

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсэг, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нутгаар цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд,Өвөрхангайн зүүн болон өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

2025 оны 11-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 13-18 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 11-13 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, оройдоо цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

2025 оны 11-р сарын 15-19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 15-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 11 цаг 54 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 12 цаг 50 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 12 цаг 54 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 13 цаг 2 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 15 цаг 19 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 18 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 19 цаг 0 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 19 цаг 6 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 19 цаг 11 мин Шатахууны хямрал ба бодит байдал 19 цаг 21 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 19 цаг 34 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 19 цаг 42 мин Байгаль эхийн хилэн 19 цаг 51 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 20 цаг 3 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 20 цаг 7 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 20 цаг 14 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 20 цаг 23 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top