x

Итали улс Боснид болсон “снайперийн сафари” хэмээх аймшигт үйлдлийг мөрдөн шалгаж байна

Италийн прокурорууд 1990-ээд оны Босни-Герцеговиний дайны үеэр зарим баян иргэд Сараевод очиж, бүслэгдсэн энгийн иргэд рүү буудахын тулд өндөр төлбөр төлдөг байсан гэх “снайперийн сафари” нэртэй аймшигт явдлын хэргийг шалгаж эхэлжээ.

Энэхүү хэрэг Италийн сэтгүүлч, зохиолч Эцио Гавацценигийн гомдлоор үүссэн бөгөөд тэрээр “зэвсэгт сонирхолтой чинээлэг хүмүүс хамгаалалтгүй иргэдийг агнах зорилгоор мөнгө төлж байжээ” хэмээн мэдүүлсэн байна. Зарим мэдээллээр эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн амь бүрэлгэхэд хүртэл өөр өөр “үнэлгээ” тогтоож байсан аж.

1992-1996 оны хооронд үргэлжилсэн Сараевогийн бүслэлтэд 11 мянга гаруй хүн амиа алдсан бөгөөд хот Сербийн хүчнүүдийн байнгын мэргэн буудагч, миномётын галд өртөж байв. Италийн эсрэг терроризмын прокурор Алессандро Гоббис энэхүү баримтыг “хүний амь хөнөөсөн хэрэг” гэж үзэн мөрдөн шалгалт эхлүүлсэн байна.

Гаваццени мөрдөн шалгах явцдаа 2022 онд Словенийн найруулагч Миран Зупаничийн “Sarajevo Safari” нэртэй баримтат киног үзсэний дараа дахин энэ сэдэвт анхаарлаа хандуулжээ. Уг кинонд АНУ, Орос, Итали зэрэг орноос ирсэн хүмүүс мөнгө төлөн энгийн иргэд рүү буудаж байсан тухай нотолгоо дурдагддаг.

Харин тухайн үед Сараевод байсан Британий цэргүүд “ийм зүйл бодитоор болж байсан гэдэг нь эргэлзээтэй, логистикийн хувьд бараг боломжгүй байсан” гэж BBC-д ярьсан байна. Тэд үүнийг “дайны үеийн хотын домог” байх магадлал өндөр гэж үзэж байгаа ч Миланы прокурорууд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: BBC.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 48 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top