x

Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ

Балбад авлига, хээл хахууль газар авсныг, мөн нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаалыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан "Gen-Z" хөдөлгөөний удирдагчид улс төр, эдийн засгийн реформыг хэрэгжүүлэх тухай есөн заалт бүхий хэлэлцээрийн төслийг гарын үсэг зуруулахаар Засгийн газарт хүргүүлжээ. Энэ тухай “The Kathmandu Post” сонинд эх сурвалжуудыг эш татан мэдээлсэн байна. 

"Gen-Z" хөдөлгөөний удирдагчид авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст холбогдох хуулийн арга хэмжээг авахыг шаардсан байна. Мөн ирэх оны гуравдугаар сард явуулахаар товлосон парламентын сонгуулийн өмнө улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэрийг нягт шалгах, хууль бусаар олж авсан хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх, намуудын зардлыг ил тод болгохыг шаарджээ. Мөн чөлөөт, шударга, тайван сонгууль явуулахын тулд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. 

“Засгийн газар эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд Gen-Z үеийнхэн болон залуучуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, зайлшгүй хийх шаардлагатай шинэчлэлүүд, хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг судлах ёстой” гэж  уг хэлэлцээрийн төсөлд дурджээ. Үүнээс гадна, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай зөвлөмжийг хэлэлцэх бие даасан дээд түвшний комисс байгуулах санал тавьсан байна. 

Балбын Ерөнхий сайд Сушила Карки өмнө нь мэдэгдэхдээ, эрх баригчид залуучуудтай хамтран ажиллаж, тэдний шаардлагыг хүлээн авахад бэлэн байна гэжээ. “Залуу үеийнхний удирдсан хувьсгалыг” хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.

Есдүгээр сарын эхээр тус улсын нийслэл Катманду болон бусад хотод нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалж, улс орныг нөмөрсөн авлигын эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардсан жагсаал болж, улмаар үймээн самуун дэгдсэн билээ. Жагсагчид ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламент, дээд шүүхийн байруудыг галдан шатааж, улс төрчид, албан тушаалтнуудын гэр орон руу дайрчээ. Үймээн самууны үеэр 70 гаруй хүн амиа алдаж, 1300 гаруй хүн гэмтэж шархадсан байна. 

Есдүгээр сарын 12-нд Балын Дээд шүүхийн дарга асан Сушила Каркиг түр засгийн газрын тэргүүнээр томилсон бөгөөд тэрбээр тус улсын түүхэнд энэхүү албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй болсон юм. С.Карки одоогийн засгийн газрыг 6 сараас илүү хугацаанд ажиллахгүй гэдгийг мэдэгдсэн бөгөөд парламентын сонгууль 2026 оны гуравдугаар сарын эхээр болох төлөвтэй байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 48 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top