x

Дэлхийн сүүлчийн үлэг гүрвэлүүдийн нэгийн араг ясыг 4 сая ам.доллараар худалдахаар болжээ

Сайтар хадгалагдан үлдсэн ценагнатид төрлийн үлэг гүрвэлийн араг ясыг “Christie’s” дуудлага худалдааны ордон худалдахаар болжээ. Эрдэмтдийн хэлснээр энэ төрлийн амьтан нь шинжлэх ухаанд тодорхойлогдоод буй үлэг гүрвэлүүдийн хамгийн сүүлчийн төлөөлөгчдийн нэг юм гэж The Telegraph сонин мэдээлэв.

Археологичид “Спайк” хэмээн нэрлэсэн энэ үлэг гүрвэлийн 100 орчим ясыг олж илрүүлснээр араг ясыг нь бараг бүрэн сэргээн бүрдүүлжээ. Тэрбээр гадаад төрхөөрөө тахиа болон орчин үеийн тэмээн хяруул шувууг санагдуулах бөгөөд толгой дээрээ залаатай, урт хөлтэй, урд мөчдөө хурц хумстай, олзоо шүүрч авахад тохиромжтой эрүүтэй байжээ. Биеийн өндөр нь дундаж хүнийхтэй дүйцэхүйц байсан аж.

Эрдэмтдийн таамаглаж буйгаар ийм төрлийн үлэг гүрвэлүүд өдөөр хучигдсан бөгөөд махчин амьтдаас зугтахын тулд өндөр хурдтай байсан бололтой. Тэд янз бүрийн өвс ногоо, жижиг мэрэгчид, нялцгай биетэн, бусад үлэг гүрвэлийн өндөг, мөн ургамлын үр, самар, жимсээр хооллодог байжээ.

“Спайк”-ийн дуудлага худалдаа энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд болох бөгөөд түүнээс өмнө олон нийтэд хэд хоногийн турш дэлгэн үзүүлэх юм. “Christie’s”-ийн төлөөлөгчид энэ дуудлага худалдааг ихээхэн сонирхож буй тул үнэ нь 4 сая ам.долларын үнэлгээнээс давна гэж таамаглаж байгаа юм байна.

Өнгөрсөн долдугаар сард тус ордон цератозаврын араг ясыг 4–6 сая ам.доллараар үнэлэн худалдаанд тавьсан бөгөөд ердөө зургаахан минутын дотор 30.5 сая ам.доллараар зарагдсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 43 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 22 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 36 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 42 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 46 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top