x

“Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ

Хятадад “Ганц бие хүмүүсийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулдаг хамгийн том цахим худалдаа эхэллээ.

Ийм төрлийн хямдралтай худалдаа анх зөвхөн 11 дүгээр сарын 11-нд болдог байсан боловч сүүлийн жилүүдэд цахим худалдааны платформууд хэрэглэгчдээ идэвхжүүлэх зорилгоор хугацааг нь сунгах болжээ. Энэ оны хямдрал 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хямдралтай худалдаа болно.

Борлуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд цахим худалдааны томоохон компаниуд платформдоо хиймэл оюуны технологийг нэвтрүүлж байна. Тухайлбал "Alibaba" компани өөрийн бүтээсэн хиймэл оюуны загварыг цахим худалдааны аппликейшндээ нэгтгэж, хэрэглэгчдэд илүү нарийвчилсан хайлт болон хувийн тохиргоотой зөвлөмжийг хүргүүлдэг болжээ. Жишээ нь, “Юньнань мужийн трюфель чихрүүдийн аль нь хамгийн хямд үнэтэй, хамгийн чанартай вэ?” гэх мэт асуултад систем хариулт өгөөд зогсохгүй тухайн бүтээгдэхүүний холбоосуудыг автоматаар санал болгодог ажээ. Хэрэглэгч гарал үүсэл, үйлдвэрлэгчийн мэдээллийг оруулсны дараа хиймэл оюун худалдаж авсан хүмүүсийн сэтгэгдэлтэй танилцахыг зөвлөдөг байна.

Мөн аппликейшнд дижитал дүр (аватар) үүсгэх хэрэгсэл багтсан бөгөөд үүний тусламжтайгаар хэрэглэгчид хувцас, гоёл чимэглэлээ виртуал орчинд “туршиж” үзэх боломжтой. Худалдагчдын хувьд хиймэл оюун нь барааны тухай видео танилцуулгыг автоматаар бүтээж, үнийн бодлого болон бараа бүтээгдэхүүнийхээ нөөц, нийлүүлэлтийг илүү үр дүнтэй төлөвлөх боломжийг олгодог байна.

Эх сурвалж: Kazinform

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 29 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 42 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 52 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 45 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 46 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 48 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 49 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 49 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 52 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 52 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 53 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 54 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 55 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 58 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 18 цаг 5 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 18 цаг 22 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 18 цаг 23 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 18 цаг 25 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 18 цаг 28 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top