x

COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт

Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын жил тутмын бага хурал даваа гарагт Бразил улсад албан ёсоор эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт тус хурлын хүрээнд албан бус уулзалтууд болсон юм.

Дэлхийн уушги болох Амазоны их ойн захад, дэлхийн хамгийн том мөрөн болох Амазоны адагт орших Белем хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын (COP30) дээд түвшний уулзалтын албан ёсны нээлтийн ажиллагаа явагдаж, түүнд 197 улсын төлөөлөгчид, тэдний дотор 16 улсын Ерөнхийлөгч, эзэн хаадын гэр бүлийн гурван төлөөлөгч, 10 улсын Ерөнхий сайд нар оролцлоо. Тэдний дотор Их Британийн Ерөнхий сайд К.Стармер, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар байв.

Улс орнуудын удирдагчдаас гадна эрдэмтэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, экологийн хөдөлгөөний идэвхтэнүүд Белем хотноо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга замуудыг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг оролцож, баасан гарагт манай улсын байр суурийг танилцуулан үг хэлсэн юм.

Зураг дээр: Их Британийн Ерөнхий сайд К.Стармер, Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва, Их Британийн ханхүү Уильям нар 

Энэ удаагийн бага хурал нь уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрсний дараа болж байгаагаараа онцлог. Уг хэлэлцээрийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад ямар ч тохиолдолд 2 хэмээс хэтрүүлэхгүй байх, 1.5 хэмд хязгаарлах үүргийг дэлхийн 200 орчим улс авсан билээ.

Харин өнөөдөр 10 жил өнгөрсний дараа НҮБ-ын тэргүүний мэдэгдсэнээр бол, одоогийн хэмнэлээр урагшлах аваас дээрх зорилтод хүрэх эсэх нь нэн эргэлзээтэй бөгөөд дулаарал Цельсийн 1.5 хэмээс давах нь нэгэнт тодорхой болжээ.  

COP гэдэг нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын бага хурал буюу Conference of the Parties гэсэн англи нэрний товчлол бөгөөд 1992 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон бага хурлын үеэр уг нэрийг баталжээ.

Бага хурлын хүрээн дэх дээд хэмжээний уулзалт Бразилд анх удаагаа болж байгаа бөгөөд Белем хотыг сонгосон нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд халуун орны ширэнгэн ой чухал үүрэгтэй гэсэн агуулгыг тодотгож байна. Мөн хурлын өмнөхөн, Латин Америкийн хамгийн том Бразил улсад хүлэмжийн хийн ялгарал өмнөх оны мөн үеийнхээс 16.7 хувиар багассан гэх эерэг мэдээлэл цацагдсан бөгөөд энэ нь ой модыг устгахтай тэмцэж буй Лула да Силвагийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна. 

Харин саммитад бэлтгэх ажил багагүй шүүмжлэл дагууллаа. Тухайлбал, хурал болох газар руу зам тавихын тулд ой модыг огтлон сүйтгэж байгаа, Бразилын эрх баригчид нефть, хий олборлох лицензийг олгосоор байгаа зэрэг нь уур амьсгалын зорилтод харшлах нь мэдээж. Мөн байрлах зочид буудал хүрэлцэхгүй байна хэмээн гадаадын зочид төлөөлөгчид гомдоллож байгаа ажээ. Түүнээс гадна, өмнөх хурлуудад нүүрс, газрын тос, хий олборлогч компаниудын төлөөлөгчид олноороо оролцож, малтмал түлшний салбарынхан нөлөөгөө нэмэгдүүлж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан билээ.

Нөгөөтэйгүүр, Белемийн уулзалтад нөлөө бүхий улсуудын, ялангуяа агаар мандлыг хамгийн ихээр бохирдуулдаг АНУ, БНХАУ-ын төр засгийн тэргүүн нар оролцсонгүй. Д.Трамп өөрөө оролцохгүй, засгийн газрын өндөр албан тушаалтнуудаа оролцуулахгүй гэж мэдэгдсэн боловч ямартаа ч Конгресс дахь Ардчилсан намын гишүүд Белемд ирэх бололтой. Ийм идэвхгүй хандлага нь эдийн засгийн хувьд хүчирхэг гүрнүүд өмнөхийн адилаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тодорхой үүрэг амлалт авахгүйгээр аргацааж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.  

COP30-ийн ач холбогдол

Энэ удаагийн хурал эмзэг цаг үед болж байна. Учир нь, Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн дулаарлыг 1.5 °C хэмээс хэтрүүлэхгүй гэсэн зорилт тавьсан боловч өнөөгийн нөхцөл байдлыг харвал төлөвлөсөндөө хүрэхэд хол байна.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн /UNEP/ хийсэн үнэлгээгээр, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах талаар авсан бүх амлалтаа улс орнууд биелүүллээ ч гэсэн энэ зууны эцэс гэхэд агаарын хэм 2.3–2.5 °C-аар нэмэгдэж магадгүй байна. Мөн НҮБ-ын Дээд комиссарын газрын мэдээллээр, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд 250 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Үер, хүчтэй салхи шуурга, ган гачиг, хэт халалт зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд нь хямрал мөргөлдөөн, хүн амын шилжилт хөдөлгөөнийг өдөөж байгаагийн зэрэгцээ үр дагавар нь аажимдаа мэдрэгддэг цөлжилт, далайн түвшин нэмэгдэх, экологийн доройтол зэрэг үзэгдэл нь хүнсний ба усны аюулгүй байдлыг дордуулж байна.  

Зураг дээр: Белем хот 

COP30 хурлын өмнө улс орнууд нүүрсхүчлийн хаягдлыг бууруулах шинэчилсэн стратегиа танилцуулах ёстой байсан боловч ердөө гуравны нэг нь үүнийг хийж гүйцэтгэжээ. А.Гутерришийн хэлснээр, дулаарал 1.5 °C-аас давна гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон, гэхдээ цэвэр эрчим хүч рүү хийх шилжилтийг хурдасгах аваас энэ зууны төгсгөл гэхэд температурыг бууруулах боломжтой ажээ.

Үндсэн сэдвүүд  

Өмнөх бага хурлуудын үеэр авсан үүрэг амлалтуудыг биелүүлэх асуудлыг Белемийн хурлын явцад зөвшилцөх боломжтой. Мөн нүүрсхүчлийн ялгарлыг бууруулахад чиглэсэн шинэчилсэн төлөвлөгөөнүүдээс гадна өөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ.

  • Малтмал түлшнээс татгалзах

2023 онд болсон COP28 хурлын үеэр “малтмал түлшнээс аажмаар татгалзах” нь чухал болохыг анх удаа хүлээн зөвшөөрсөн билээ. Гэвч дараагийн саммитаар энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсангүй.

  • Санхүүжилт

COP29 хурлын үеэр чинээлэг орнууд 2035 он хүртэлх хугацаанд хөгжиж буй улсуудад жил бүр 300 тэрбум долларыг хандивлахаар үүрэг авсан юм. Харин Бразил улсын зүгээс, төрийн ба хувийн хэвшлийн эх үүсвэрээр дээрх мөнгийг 1.3 их наяд доллар болгон нэмэгдүүлэхэд чиглэсэн “замын зураг”-ийг санал болгосон байна.  

  • Сэргээгдэх эрчим хүч

Дэлхийн хамтын нийгэмлэг салхины болон нарны эрчим хүчний хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон бол Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, сэргээгдэх эрчим хүчинд шилжих хурд үнэхээр чамлалттай байна.

  • Байгаль орчин ба ой мод

Бразилын тал “халуун орны ширэнгэн ойг үүрд хадгалах сан” гэдэг санаачилгыг дэвшүүлж, Амазоны ойг хамгаалж, нөхөн сэргээхийн тулд 125 тэрбум долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна. Их Британи улс үүнийг сайшаасны зэрэгцээ төрөөс санхүүжүүлэхгүй, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Хүлээлт

COP30-аас ахиц дэвшил гарна гэхэд хэцүү бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын байр сууриас багагүй хамаарч байгаа юм. Тэрбээр есдүгээр сард болсон НҮБ-ын чуулганд оролцож үг хэлэхдээ, дэлхийн дулаарлын тухай шинжлэх ухааны үзэл баримтлалыг эрс няцаагаад, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол “энэ дэлхий дээр үйлдэгдэж байсан хамгийн том луйвар” гэж дүгнэжээ. Мөн нефть, хийн олборлолтыг нэмэгдүүлж, Парисын гэрээнээс гарч, өмнөх ерөнхийлөгч нарын хэрэгжүүлж байсан экологийн санаачилгуудыг цуцална гэж сүрдүүлсэн юм. Түүний эл байр сууриас шалтгаалан олон улсын хэмжээнд явагдаж байсан хэлэлцээнүүд зогсож, хуванцрын асуудлаарх гэрээ байгуулах ажил бүтэлгүйтэж, далайн тээврийн салбарт хог хаягдлыг бууруулах хэлэлцээр хойшлогджээ.

Хэдийгээр улс төрийн зөрчилдөөн үүсэж, ахиц дэвшил гарах нь удааширч байгаа боловч  COP30 бага хурал бол улс орнуудын хувьд үүрэг амлалтаа баталгаажуулах, “ногоон шилжилт” рүү чиглэсэн бодит алхмуудаа танилцуулах чухал боломж юм.  

Дулаарлыг 1.5 °C-ээр хязгаарлах зорилт биелэх магадлал багассаар байгаа хэдий ч чухамдаа Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бүх нийтийн хүчин чармайлтыг идэвхжүүлсэн билээ. 

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Connie Caley (102.90.97.89)
    I lost my bitcoin to fake blockchain.com impostors on Twitter, they contacted me as blockchain official support and I fell stupidly for their mischievous act, this made them gain access into my blockchain wallet account, whereby 9.938 BTC was stolen from my wallet in total. I was dumbfounded because this was all my savings I banked up on, waiting for bitcoin bull run. Then my friend recommended me to an expert, I researched online at least to know more about the group and found so many testimonies about the GLOBAL FUNDS RECOVERY, with the contact address-GLOBALFUNDSRECOVERY7@GMAIL.COM . I decided to take the leap of faith and to my greatest surprise, all my coins were recovered back into my wallet
    2025 оны 11 сарын 13 | Хариулах
  • Patricia Lovick (181.41.202.180)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684 his contact website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа 16 цаг 39 мин Ой, хээрийн түймрийн хуурайшилтын үе эхэллээ 16 цаг 41 мин ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 16 цаг 45 мин АНУ-ын тагнуулын мэдээллээр Иран пуужингийн нөөцийнхөө 70 хувийг хадгалж үлджээ 16 цаг 49 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шийдвэрлэв 16 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн эрдэмтэн багш нартай уулзлаа 16 цаг 54 мин Хаврын тариалалт болон тариаланчдад олгох зээлийн талаар мэдээллээ 16 цаг 56 мин Говь болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна 17 цаг 4 мин Монгол Улс хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв" байгуулна 17 цаг 6 мин ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 11 мин Сидни Кросби 2026 оны хоккейн ДАШТ-д оролцох Канадын шигшээ багт багтлаа 17 цаг 12 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ 17 цаг 15 мин Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх өдөр тохиож байна 17 цаг 17 мин БНХАУ-ын Улаанцав дахь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг дата төвтэй танилцлаа 17 цаг 17 мин Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэргээр "Samsung" компанийг шүүхэд өгчээ 18 цаг 50 мин Монгол орны нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байна 18 цаг 51 мин COP17 хурлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил 50 гаруй хувьтай байна 18 цаг 52 мин Сербийн нутаг дэвсгэрт анх удаа НАТО-той хамтарсан хээрийн сургуулилалт болж байна 18 цаг 54 мин "Eurovision 2026" уралдааны эхний хагас шигшээгээс финалд оролцох 10 улс тодорлоо 18 цаг 56 мин Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа орлоо 18 цаг 56 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт... Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэ...
Top