x

Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ

Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ ялгарал 18 сарын турш тогтмол түвшинд хадгалагдаж, эсвэл буурсныг нэгэн судалгааны дүн харуулжээ. Энэ нь дэлхийн улс орнуудаас байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагч тус улс CO2-ын ялгарлын дээд түвшинд товлосон хугацаанаас өмнө хүрч, цаашид бууруулна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. 

Энэ оны гуравдугаар улиралд нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай нэмэгдсэн /46 хувь болон 11 хувиар тус тус өссөн/ нь цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн хэдий ч эрчим хүчний салбарын хорт хийн ялгарал тогтвортой хэвээр байх боломжтойг харуулж байна.

БНХАУ энэ оны эхний есөн сарын хугацаанд 240 ГВт нарны эрчим хүч, 61 ГВт салхины эрчим хүчийг нэмэгдүүлснээр 2025 онд сэргээгдэх эрчим хүчний дахин нэг дээд амжилтыг тогтоох төлөвтэй байна. Өнгөрсөн онд тус улс 333 ГВт нарны эрчим хүчийг суурилуулсан нь дэлхийн бусад орнуудын нийлбэр дүнгээс ч их байсан юм.

Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн /Crea/ шинжлэх ухаан, уур амьсгалын бодлогын цахим хуудас болох “Carbon Brief”-ийн дүн шинжилгээгээр Хятадын CO2-ын ялгарал 2025 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь аялал жуулчлал, цемент, гангийн үйлдвэрлэлийн ялгарал буурсантай холбоотой.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг уриалж буй энэ цаг үед дэлхийн улс орнуудын удирдагчид Бразилд болж буй CОР30 бага хуралд оролцож байгаатай зэрэгцэн дээрх тайланг танилцуулжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын бага хурлын хүрээнд болох удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй боловч Хятадын төлөөлөгчид хэлэлцээнд оролцож байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн уг уулзалтад оролцохгүй бөгөөд хэлэлцээний багаа ч илгээгээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ, засгийн газрууд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихгүй бол дэлхий ертөнц “ёс суртахууны алдаа, үхлийн аюултай хайхрамжгүй байдал”-тай тулгарна гэдгийг анхааруулжээ.

Даваа гарагт Бразилын дипломатч, CОР30-ыг даргалагч Андре Корреа до Лаго Хятадын ногоон технологийн дэвшлийг сайшаасан байна. “БНХАУ зөвхөн Хятаддаа төдийгүй бүх хүнд зориулсан шийдлүүдийг гаргаж ирж байна” гэж тэрбээр хэлээд, баян чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг шийдвэрлэх хүсэлгүй болоод байна гэж нэмж хэлжээ.

“Нарны хавтан нь олборлодог түлшний эрчим хүчтэй харьцуулахад хямд өртөгтэй, өрсөлдөх чадвар сайтай тул өдгөө хаа сайгүй суурилуулах болоод байна. Хэрэв та уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд санаагаа чилээж байгаа бол энэ нь сайн хэрэг юм” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.  

Хятадын 2025 оны нийт ялгарлын үзүүлэлт энэ жилийн сүүлийн улиралд юу болохоос хамааран бага зэрэг өсөх магадлалтай гэж Crea-ийн ахлах шинжээч Лаури Милливирта дүгнэжээ. Гэхдээ Хятадын цахилгаан эрчим хүчний эрэлт болон түүнтэй холбоотой хийн ялгарал зуны саруудад хамгийн хурдацтай өссөн өмнөх жилүүдийнхтэй ижил байна гэж үзвэл CO2-ын ялгарал бүтэн жилийн хэмжээнд буурах төлөвтэй байгаа ажээ.

Хятадын нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах зорилго нь 2030 он гэхэд ялгарлыг хэмжээг дээд цэгт хүргэж, 2060 он гэхэд ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх явдал юм. Есдүгээр сард тус улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг оргил үеийнхээсээ 7-10 хувиар бууруулах хамгийн сүүлийн үеийн зорилтуудаа танилцуулжээ. Харин эдгээр зорилт нь дэлхийн гамшиг сүйрлээс урьдчилан сэргийлэхэд илт хангалтгүй бөгөөд 30 хувийн зорилтоос доогуур байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэхдээ Хятадын тал уур амьсгалын зорилтуудаа доогуур дэвшүүлж, давуулан биелүүлж байсан түүхтэй. АНУ-д төвтэй “Asia Society Policy Institute” хүрээлэнгийн Хятадын Уур амьсгалын төвийн захирал Ли Шуо саяхан нийтэлсэн тэмдэглэлдээ Хятадын уур амьсгалын хамгийн сүүлийн үеийн зорилтуудыг дээд хязгаар биш, харин суурь үзүүлэлт гэж үзэх хэрэгтэй хэмээн бичжээ.

БНХАУ хийн ялгарлын дээд цэгтээ хугацаанаасаа өмнө хүрэх төлөвтэй байгаа боловч эдийн засгийн зарим салбарын бууралт хангалтгүй байгааг Л.Милливирта дурдсан байна. Тухайлбал, тээврийн салбарын газрын тосны эрэлт болон ялгарал гуравдугаар улиралд 5 хувиар буурсан боловч хуванцар болон бусад химийн бодисын үйлдвэрлэл огцом өссөнөөр тус салбарынх 10 хувиар өссөн байна.

Хятадын тал мөн 2020-2025 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний нэгжид ногдох CO2-ын ялгарлыг бууруулах зорилтоо биелүүлж чадахгүй байх төлөвтэй байна. Тус улс 2030 он гэхэд уг үзүүлэлтийг 2005 оныхтой харьцуулахад 65 хувиар бууруулах зорилгодоо хүрэхийн тулд хорт хийн ялгарлыг илүү огцом бууруулах шаардлагатай юм.

Хятадад одоо засгийн газрын тэргүүлэх чиглэл буюу 2026-2030 оны бодлогыг тодорхойлсон 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд ихээхэн анхаарал хандуулж байна. Бүрэн эхийг ирэх он хүртэл нийтлэхгүй боловч Хятадын албаны хүмүүс хэлэхдээ, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай эрчим хүчний системүүд нь төлөвлөгөөний гол цөм байх болно гэдгийг цухас дурджээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top