x

“Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ

Монгол Улсад “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” үндэсний хөтөлбөрийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй, UNIDO-гоор дамжин 2025-2029 онд хэрэгжих энэхүү төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагаа төв болон “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлэх аж. Уг төсөл нь Монголд цэвэр технологийн инновацыг хөгжүүлж, гарааны болон жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих, бодлогын уяалдааг хангах, ногоон ажлын байр бий болгох зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ярихдаа, “Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр үндэсний хэмжээний томоохон ажлуудын нэг юм. Учир нь, төслийн гол цөм нь ЖДҮ рүү чиглэж байгаа. 2016 оны хямрал, коронавируст цар тахлаас үүдэн манай ЖДҮ-чид маш хүнд байдалтай болсон. Зарим нь бүр хаалгаа барьсан. Ийм хүнд үеийн араас энэхүү төсөл хөтөлбөрийг эхлүүлж байгаа нь маш чухал юм. Төсөл хэрэгжих дөрвөн жилийн хугацаанд 1.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Өнөөдөр Монгол Улсын экспортын 92 хувийг уул уурхай, 8 хувийг хөнгөн салбарын бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ баланс маш алдагдалтай байгаа учраас бид жижиг, дунд үйлдвэрэлээ дэмжих ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн ямар нэгэн халамж хүсдэггүй, бүхнийг өөрсдөө бий болгодог учраас аль ч оронд стратегийн чухал салбар байсаар ирсэн. Энэ хөтөлбөрийг цаашид улам томруулж, үргэлжлүүлэн үндэсний хэмжээнийх болгох хэрэгтэй” гэв.

“Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн, “Төсөл нь Монголд цэвэр технологийг нутагшуулах, гарааны бизнес эрхлэгчдийг цэвэр технологид сургаж хөгжүүлэхийн сацуу тодорхой хэмжээний санхүүжилт өгөх зорилготой. Төсөл нь гурван хэсэгтэй. Эхлээд мэргэжилтнүүдийг сургана. Тэднээр дамжуулан гарааны бизнес эрхлэгчдийг цэвэр технологид сургаж хөгжүүлэх юм. Төсөлд хамрагдахын тулд байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлж байх ёстой. Мөн гарааны бизнест нь цэвэр технологи нэвтрүүлэх боломжоор хангасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй бизнес эрхэлдэг байх ёстой гэсэн үг. Цэвэр технологийн хамгийн сайн жишээнүүд Европын орнуудад түгээмэл бий. Тэд саарал усыг маш сайн ашигладаг, ус ашиглаж эрчим хүч гаргаж байна. Тиймээс манайд энэ төрлийн бизнес эрхлэгчид бидэнд нээлттэй хандаж болно” хэмээн ярилаа.

“Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” хөтөлбөрийн нээлтийн үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэгт зурж баталгаажуулсан бөгөөд “Голомт”, “Хаан” банк болон “Транскапитал”, “Инвескор” банк бус санхүүгийн байгууллага, Зээлийн батлан даалтын сан, Монголын тогтвортой санхүүгийн холбоо зэрэг байгууллага оролцжээ. Эдгээр нь цэвэр технологийн гарааны болон ЖДҮ-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмж, ногоон бизнесийн өсөлтийг дэмжихэд чиглэх юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2600 гаруй ЖДҮ-д хүргэхээс гадна оролцогчдын 40 хувь нь эмэгтэй, 30 хувь нь залуучууд байх бөгөөд инновацын цэвэр технологиор дамжуулан 90 мянган тонн гаруй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Barbara Ignazio (149.102.247.242)
    My Flawless Crypto Recovery Journey With RESCUE TEAM RECOVERING COMPANY. This Is Awesome GETTING BACK LOST, HACKED OR STOLEN CRYPTOCURRENCY // RESCUE TEAM RECOVERY COMPANY. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address or bank account you sent money WhatsApp; +14706372676
    2025 оны 11 сарын 04 | Хариулах

  • DR. ADITYA (197.211.63.76)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 12 цаг 13 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 12 цаг 34 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 12 цаг 41 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 16 цаг 59 мин Бид бол монголоид хүмүүс 17 цаг 12 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 17 цаг 31 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 17 цаг 53 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 18 цаг 11 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 23 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 18 цаг 40 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 18 цаг 40 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 19 цаг 34 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 21 цаг 2 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 21 цаг 58 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top