Мальдивт тамхинаас ангид үеийг бий болгох зорилгоор 2006 оноос хойш төрсөн хүмүүст тамхи татахыг энэ сарын 1-нээс эхлэн хориглосон тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Шинэ журамд зааснаар "2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүмүүст" бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн худалдаж авах, хэрэглэх, мөн худалдахыг хориглосон байна.
Тус улсад мөн бүх насныханд зориулсан электрон тамхи импортлох, худалдах, хадгалах, хэрэглэхийг хоригложээ. Энэхүү хориг нь Мальдивт зорчиж буй гадаад иргэдэд мөн хамаарах юм.
Насанд хүрээгүй хүүхдэд тамхи зарсан тохиолдолд 50 мянган руфиягаар (2800 орчим евро) торгох бол электрон тамхи хэрэглэсэн тохиолдолд 5000 руфияагийн (280 евро) торгууль ногдуулна.
Үүнтэй төстэй хуулийг анх Шинэ Зеландад баталж байв. Уг хууль 2024 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч 2023 оны 11 дүгээр сард тус улсын шинэ засгийн газар хязгаарлалтыг цуцалжээ. Тамхины хэрэглээг хязгаарлах журмыг Их Британид мөн боловсруулж байна.
Эх сурвалж: DW



