x

Дэлхийн удирдагчид АПЕК-ийн уулзалтад чөлөөт худалдаа, тогтвортой байдлын талаар хэлэлцэж байна

Худалдааны нэг талыг баримталсан үйл ажиллагаа болон бусад саад бэрхшээл нэмэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн удирдагчид тогтвортой байдлыг бэхжүүлэх, өсөлтийг эрчимжүүлэх арга замыг эрэлхийлэхээр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад хуран чуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад АПЕК-ийн 21 гишүүн орны удирдагчид, зочин улсууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, чөлөөт худалдааг хадгалах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг бэхжүүлэх  асуудлыг хэлэлцэх ажээ.

Чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ зэрэг удирдагчид Гёнжү хотод хүрэлцэн ирээд байна. Харин бизнесийн форумд оролцож, Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Ши Жиньпин нартай хэлэлцээ хийснийхээ дараа буцсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй.

Ерөнхийлөгч Ли Жэ Мён Өмнөд Солонгост айлчилж буй удирдагчид болон оролцогч зочдыг угтан авсан бөгөөд тэрбээр эхний хуралдаан эхлэхээс өмнө дээд хэмжээний уулзалтын танхимд орж ирэх үед нь Ши Жиньпинтэй мэндчилж, товч яриа өрнүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, “Илүү уялдаа холбоотой, тогтвортой бүс нутаг хийгээд түүнээс цаашихыг цогцлоох нь” сэдвийн дор болох эхний хуралдааны үеэр удирдагчид Ази, Номхон далайн бүс нутгийг “илүү нээлттэй, эрч хүчтэй, тогтвортой” болгох арга замуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Ерөнхийлөгч Ли Жэ Мён хамтын ажиллагааг улам нягтруулах шаардлагатай байгаа талаар зөвшилцөлд хүрэхэд тус дөхөм болохын тулд удирдагчдын хооронд гүүрний үүрэг гүйцэтгэнэ. Бид бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг амлалтыг сэргээж, АПЕК-ийг бүс нутгийн гол эдийн засгийн форум, ирээдүйн төлөөх индэр хэвээр байлгахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг судлахыг зорьж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Энэ жилийн АПЕК-ийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй Өмнөд Солонгос нь “Гёнжүгийн тунхаглал”-д АПЕК-ийн бүх оролцогчийн дэмжсэн үр дүнг тусгахыг эрмэлзэж байгаа бөгөөд хиймэл оюун, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг өөрийн санаачилгуудад мөн анхаарал хандуулж байна.

Хоёрдугаар хуралдааны үеэр удирдагчид нийлүүлэлтийн сүлжээ, дижитал шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар Ази, Номхон далайн бүс нутгийг илүү цэцэглэн хөгжүүлэх арга замуудын тухайд АПЕК-ийн гишүүн орнуудын гадаад хэрэг, худалдааны дээд албан тушаалтнуудын гаргасан саналуудыг хэлэлцэнэ.

Олон талт байдал болон Дэлхийн худалдааны байгууллагын тогтолцоонд суурилсан дэлхийн чөлөөт худалдааны дэг журмын талаар удирдагчид өөр өөр үзэл бодолтой байгаа тул олон улсын худалдааны чиглэлийг тодорхойлох тал дээр зөвшилцөлд хүрэх эсэх нь анхаарал татаж байна.

Удирдагчдын тунхаглалыг АПЕК-ийн гишүүн бүр дэмжиж, зөвшилцсөний үндсэн дээр батлах ёстой. Пүрэв гарагт болсон АПЕК-ийн сайд нарын уулзалтын дараа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён хэлэхдээ, хамтарсан тунхаглал батлахад “маш ойрхон” байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 48 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top