x

Япон, Өмнөд Солонгосын удирдагчид харилцан айлчлалаа үргэлжлүүлэхээр тохиролцов

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар пүрэв гарагт анх удаа уулзах үеэрээ “ирээдүйд чиглэсэн” харилцаа холбоог бий болгохын ач холбогдлыг дахин нотолж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор харилцан айлчлалаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Энэ сарын 21-нд Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон консерватив үзэлтэн Т.Санаэ дайны үеийн асуудлууд болон газар нутгийн маргааны улмаас удаан хугацааны турш хурцадмал байсан харилцаанд өмнөх удирдагчдын бий болгосон эерэг эрчийг хадгалж чадах эсэхэд олон нийт анхаарал хандуулж буй үед энэхүү уулзалт боллоо. 

Т.Санаэ харилцан айлчлал хийж, хоёр улсын хооронд тодорхой харилцаа холбоо тогтоохын тулд Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллах бодолтой байгаагаа илэрхийлээд, “Тогтвортой, ирээдүйд чиглэсэн харилцаа холбоо нь Япон, Өмнөд Солонгос хоёр улсад хоёуланд нь ашиг тустай” гэдгийг онцолсон байна.

Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээс үүдэлтэй аюулгүй байдлын аюул занал зэрэг геополитикийн сорилтуудын тухайд Ли Жэ Мён хэлэхдээ, “манай хоёр улсын хувьд ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдол урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрээд байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Далай тэнгис дэх Хятадын цэргийн үйл ажиллагаа өргөжиж, Украины дайны улмаас аюулгүй байдлын орчин улам бүр төвөгтэй болж байгаатай холбогдуулан Япон, Өмнөд Солонгосын талууд АНУ-тай гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх нь чухал болохыг дахин нотолсон байна.

Уулзалтын дараа Т.Санаэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, дараагийн ээлжит уулзалтыг Японд хийхээр Ли Жэ Мёнтой тохиролцсон гэлээ. Ли Жэ Мён уг уулзалтыг бүс нутгийн хотод хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жун хэлжээ.

Хоёр улсын удирдагчдын 2004 онд байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр хийх харилцан айлчлалууд нь Токиогийн нэхэмжилдэг, Сөүлийн хяналтад байдаг арлын талаарх маргаан болон 1910-1945 оны хооронд Япон Солонгосын хойгийг колоничлох үеийн дайны үеийн асуудлууд дахин сэргэснээр 2011 оноос зогсонги байдалд ороод байлаа.

Харин Т.Санаэ, Ли Жэ Мён нарын өмнөх удирдагчид, ялангуяа Японы Ерөнхий сайд асан Кишида Фүмио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль нар хоёр талын харилцааг сэргээх замыг нээж өгсөн юм. Улмаар 2023 оноос дээд хэмжээний харилцан айлчлалуудыг дахин хийж эхэлсэн билээ.

Т.Санаэ, Ли Жэ Мён нар шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг зохицуулах чиглэлд манлайлан ажиллана гэдгээ амлажээ. Түүхэн маргааны тухайд Ли Жэ Мён хэлэхдээ, Япон, Өмнөд Солонгосын ойр хөрш байдал нь зарим тохиолдолд “нэг гэр бүлийн хүмүүсийн хооронд гардагтай адил” сэтгэлийн шарх үүсгэсэн байж болзошгүй гэсэн байна.  

Ерөнхий сайдаар сонгогдохоосоо өмнө Т.Санаэ Токио дахь Ясүкүни сүмд болох намрын тахилгад оролцохоос татгалзсан байна. Энэ нь Өмнөд Солонгос, Хятадтай дипломат маргаан үүсгэх шалтгаан болсоор ирсэн юм. Өмнөд Солонгостой зөрчилдөж болзошгүй гэсэн болгоомжлолыг арилгахын тулд Т.Санаэ Ерөнхий сайдын хувиар хийсэн анхны хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Би Солонгосын далайн байцаанд дуртай, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг, мөн Солонгосын кинонуудыг үздэг” гэж хэлээд, тус улсыг “чухал хөрш орон” хэмээн тодорхойлжээ.

Энэ оны долоодугаар сард үүрэгт ажилдаа орсон Ли Жэ Мёны хувьд Т.Санаэгийн үгийг дурдаад, “Би үүнтэй бүрэн санал нийлж байна. Үнэндээ энэ мэдэгдэл миний байнга хэлсээр ирсэн зүйлтэй адилхан байна - гайхалтай нь нэг ч үг зөрөөгүй байна” гэж тэрбээр хэлсэн байна. Японы талаар хатуу байр суурь баримталдаг байсан зүүний үзэлт улстөрч прагматик хандлага хэрэгтэй байгаа талаар ярих болжээ.

Энэ онд хоёр улс дипломат харилцаагаа хэвийн болсны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын эрх баригчид Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байна. Ли Жэ Мён Т.Санаэг Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсонд нь баяр хүргэснээс үзэхэд хоёр удирдагчийн хувьд хялбархан харилцаа тогтоосон бололтой. Тэрбээр түүнд далайн байцаа, гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Аравдугаар сарын 4-нд эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд ялж, Шигэрү Ишибагийн халааг авсан Т.Санаэ пүрэв гарагт Токиогоос Өмнөд Солонгосыг зорьсон бөгөөд баасан гарагт Гёнжү хотод эхлэх АПЕК-ийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Өмнөд Солонгост Т.Санаэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад орны удирдагчидтай хоёр талын хэлэлцээ хийх төлөвтэй байгаа талаар Японы Засгийн газрын эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 12 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 19 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 26 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 30 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 36 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 43 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 49 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 56 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 52 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 59 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top