x

Д.Трамп цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг үүрэг болгожээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнөөдөр уулзахаасаа өмнө бусад цөмийн гүрнүүдтэй “эрх тэгш үндсэн дээр” цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг Батлан ​​​​хамгаалах яаманд даалгасан гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

“Бусад улс орнууд туршилтыг хэрэгжүүлж байгаа тул би цөмийн зэвсгийг эрх тэгш байдлын үндсэн дээр туршиж эхлэхийг даалгасан. Энэ үйл явц нэн даруй эхлэх болно” гэж Д.Трамп Өмнөд Солонгост Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө “Truth Social” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Өдгөө Орос хоёрдугаарт, Хятад түүнээс нэлээд зөрүүтэйгээр гуравдугаарт жагсаж байгаа боловч таван жилийн дотор  гүйцэж түрүүлнэ” гэж Д.Трамп цохон тэмдэглэжээ.

ОХУ цөмийн хөдөлгүүртэй “Посейдон” супер торпедыг амжилттай туршсан гэж Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт мэдэгджээ. Энэ нь далайд асар том цацраг идэвхт давлагаа үүсгэж, эргийн бүс нутгуудад сүйтгэл дагуулах чадалтай гэж цэргийн шинжээчид үзэж байна.

Д.Трамп Оросын талаарх байр сууриа чангатгаж байгаа энэ үед В.Путин 10 дугаар сарын 21-нд шинэ “Буревестник” далавчит пуужингийн туршилт хийж, 10 дугаар сарын 22-нд цөмийн пуужин харвах сургуулилалт явуулан цөмийн хүч чадлаа харуулжээ.

АНУ хамгийн сүүлд 1992 онд цөмийн зэвсэг туршсан байна. Ийм туршилтууд нь аливаа шинэ цөмийн зэвсгийн хүчин чадлыг, мөн хуучин зэвсгийн хувьд ажиллагаа хэвийн эсэхийг шалгадаг.

АНУ 1945 оны долоодугаар сард Нью-Мексико муж улсын Аламогордо хотод 20 килотонн атомын бөмбөг туршсанаар цөмийн эрин үеийг нээж, дараа нь 1945 оны наймдугаар сард Дэлхийн II дайныг зогсоохын тулд Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясан түүхтэй.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 43 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 22 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 36 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 42 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 45 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top