x

Бразилын цагдаа нар 100 гаруй хүний аминд хүрэв

Хар тамхины мафийнхны эсрэг Бразилын цагдаа нарын явуулсан тусгай ажиллагааны явцад 100 гаруй хүн амиа алдсан нь тус улсын түүхэн дэх хамгийн их цус урсгасан ажиллагаа байлаа.

Эрх баригчдын мэдэгдсэнээр 119 хүн амиа алдсан бол өмгөөлөгчдийн үзэж байгаагаар, энэ тоо 130-аас давжээ.  

2500 гаруй цагдаагийн ажилтнууд оролцсон уг ажиллагааг 28-29-ний өдрүүдэд Рио-де-Жанейро хотын Алемао, Пенья дүүргүүдэд “Улаан багийнхан” гэдэг гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг явуулсан байна. Хотын захиргаанаас мэдээлснээр, ажиллагааны явцад 118 ширхэг бууг хураан авч, 113 хүн, тэдний өсвөр насны 10 хүүхдийг баривчилжээ.

Ирэх долоо хоногт тус хотод Уур амьсгалын асуудлаар НҮБ-ын бага хурал болох юм.

Цагдаагийн ажиллагааны талаар Хууль зүйн сайд Рикардо Левандовски хэлэхдээ “амиа алдсан хүмүүсийн тоог сонсоод Ерөнхийлөгч Лула да Силва цочирдсон” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш цагдаагийн ажиллагааны явцад олон хүн амиа алдсанд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлээд, хэрэг явдлыг мөрдөн шалгаж, хүний эрхийг сахихыг Бразилын эрх баригчдад уриалсан байна. Мөн Амнести Интернэшнл зэрэг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд цагдаа нарын үйлдлийг эрс буруушаажээ.

Хотын иргэд ба өмгөөлөгчдийн ярьснаар, баривчлагдсан хэд хэдэн хүнийг толгой руу нь буудан хөнөөсөн байна.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 43 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 57 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 8 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 22 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 26 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 32 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 36 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 39 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 42 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 45 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 49 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 44 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 48 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 55 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top