x

ОХУ АНУ-тай байгуулсан плутонийг устгах гэрээг хүчингүй болголоо

DW-ийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай байгуулсан плутонийг устгах тухай гэрээг хүчингүй болгосон зарлигт гарын үсэг зурж, хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Энэхүү гэрээний дагуу хоёр улс батлан хамгаалах зориулалтаар ашиглах шаардлагагүй 34 тонн плутонийг тус бүр устгах ёстой байсан юм. Гэрээг хүчингүй болгох тухай хуулийг ОХУ-ын Төрийн Дум аравдугаар сарын наймнд, Холбооны Зөвлөл хорин хоёрнд тус тус баталжээ. Үүнтэй зэрэгцэн гэрээний хамт хэрэгжиж байсан бүх протоколууд мөн хүчингүй болсон байна.

ОХУ, АНУ хоёр 2000 онд уг гэрээг байгуулж, Оросын тал 2011 онд соёрхон баталсан билээ. Хоёр тал плутонийг дахин боловсруулж, атомын цахилгаан станцын түлш болгон ашиглахаар төлөвлөсөн ч 2016 онд Орос гэрээний хэрэгжилтийг зогсоож, АНУ-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруутгажээ. АНУ плутонийн хаягдлыг дахин ашиглахын оронд булшлах шийдвэр гаргасан нь гол маргааны шалтгаан болсон юм.

Кремль гэрээг хүчингүй болгох шийдвэрээ “АНУ-ын найрсаг бус үйл ажиллагаа стратегийн тогтвортой байдалд аюул үүсгэж байна” гэж тайлбарлаж, Вашингтоноос хориг арга хэмжээг цуцлах, үүссэн хохирлыг барагдуулах, мөн 2000 оноос хойш НАТО-д элссэн орнуудад цэргийн оролцоогоо бууруулахыг шаардсан байна.

Плутонийг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг стратегийн материал гэж үздэг.

Эх сурвалж: DW.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 25 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 47 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 1 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 12 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 19 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 30 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 36 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 43 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 48 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 56 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 47 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top