Испанийн Үндэсний цагдаагийн газар алдарт зураач Пабло Пикассогийн “Гитартай натюрморт” бүтээлийг олсон тухай El País сонин мэдээлэв. Уг зураг нь 1919 онд гуашиар зурсан, ердөө 12,7 х 9,8 сантиметр хэмжээтэй жижигхэн бүтээл бөгөөд үзэсгэлэнд тавигдахаар Мадридаас Гранад руу тээвэрлэгдэх замдаа сураггүй болжээ.
Зургийг 600 мянган еврогоор даатгуулсан байсан бөгөөд хүрэх ёстой газар нь очоогүй тул цагдаа нар өргөн хүрээний хайгуул явуулж, бүтээлийг Интерполын хулгайлагдсан эд зүйлсийн бүртгэлд оруулсан байна.
Мөрдөн байцаалтын явцад зургийн баглаа боодлын дугаар тохироогүй нь илэрч, цагдаа нар Мадрид дахь эхний байршилд шалгалт хийснээр уг бүтээлийг олжээ. Урлагийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, зураг хэт жижиг хэмжээтэй байсан тул ачих явцад андуурагдан орхигдсон байж магадгүй аж.
Эх сурвалж: El País, OfficeLife.media, Ideal.



