x

BTS хамтлаг 2026 онд шинэ цомгоо гаргаж, дэлхийгээр аялан тоглоно

Дэлхий даяар алдартай Өмнөд Солонгосын BTS хамтлаг зургаан жил завсарласны эцэст ирэх онд цомгоо гаргаж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

“Сүүлийн хэдэн сар BTS хамтлаг шинэ цомгоо “Hybe” компанитай хамтран хийж байна. Зургаан жилийн хугацаан дахь тус хамтлагийн анхны цомог 2026 оны гуравдугаар сарын сүүлээр гарна” гэж тус агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. 

Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ цомгоо гаргасныхаа дараа BTS хамтлаг 2019 оноос хойш анх удаа бүрэн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд дэлхий даяар 65 тоглолт толилуулахаас 30 гаруйг нь Хойд Америкт тоглох ажээ. 

BTS хамтлагтай хамтран ажилладаг "Big Hit Music" дуу бичлэгийн лейбл "Bloomberg"-т мэдээлэхдээ, аялан тоглолтын товыг одоогоор эцэслэн тохироогүй, хэлэлцээ үргэлжилж байгаа гэжээ.

Өмнөд Солонгосын "BTS" хамтлаг нь хөгжмийн салбарт хамгийн эрэлттэй хамтлагуудын нэг бөгөөд 2013 онд байгуулагдсан цагаасаа дэлхий даяар нэр хүндтэй болсон билээ. Өмнөд Солонгосын "Circle Chart"-ын мэдээлснээр 2024 он хүртэл тус хамтлаг 40 сая орчим бичлэгээ борлуулжээ.

2020 оны 11 дүгээр сарын сүүлээр гаргасан хамгийн сүүлийн бүрэн хэмжээний цомог болох "BE" нь "Billboard 200" чартыг тэргүүлж байсан бол 2020 оны зун болсон онлайн тоглолт нь үзэгчдийн тоогоор Гиннесийн дээд амжилт тогтоож, 100 гаруй орны 765 мянган үзэгчийг татсан юм.

2022 онд BTS хамтлаг урлагийн замналдаа завсарлага авснаа зарлахдаа “эрийн цээнд хүрч, илүү сайн төлөвшсөнийхөө дараа” эргэн ирнэ гэдгээ амласан юм. Тухайн жилд хамтлагийн гишүүд ээлжлэн Өмнөд Солонгосын хоёр жилийн хугацаат цэргийн албыг хааж эхэлсэн. Цэргийн албанд мордсон тус хамтлагийн сүүлчийн гишүүн Мин Юн Ги буюу Suga 2025 оны зургаадугаар сард халагджээ. 

Үүний дараа хамтлагийн бүх долоон гишүүн "Weverse" платформоор шууд нэвтрүүлэг хийж, долоодугаар сараас шинэ цомог дээр ажиллаж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: RIA Novosti

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 4 цаг 23 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 4 цаг 23 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 4 цаг 25 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 4 цаг 26 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 4 цаг 27 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 4 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 4 цаг 30 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 7 цаг 30 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 7 цаг 30 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 7 цаг 31 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 9 цаг 29 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 9 цаг 31 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 9 цаг 33 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 9 цаг 34 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 9 цаг 34 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 9 цаг 35 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 9 цаг 43 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 11 цаг 13 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 11 цаг 14 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 11 цаг 16 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top