x

Амжилттай яваа хүмүүсийн баасан гаригийн 11 дадал

Ажлын сүүлийн өдрийг хэрхэн төгсгөхөөс шалтгаалан, ирэх долоо хоногийн үр бүтээмж, ирж буй амралтын өдрүүдээр хэрхэн сайн амрахыг тодорхойлдог. 

Ер нь бол амжилттай яваа хүмүүс хэвшсэн дэг журамтай байдаг гэнэ. Тэгвэл Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгоор амжилттай яваа хүмүүсийн Баасан гарагийн үдээс хойш тусгайлан хийдэг 11 дадлыг хуваалцаж байна.

1. Долоо хоногийн ололт амжилтаа эргэж харна

Амжилттай дуусгаж чадаагүй ажил хоолойнд тээглэсээр байх нь бий. Иймдээ ч амжилттай яваа хүмүүс сүүлийн өдрүүдэд хэр их урагшилснаа эргэн санах дуртай байдаг. Жижиг амжилт үзүүлсэн ч бай эргэж харна гэсэн үг. Өөрийн амжилтыг хүлээн зөвшөөрч, сайшаах нь аз жаргалын түвшинг өндөрсгөөд зогсохгүй тухайн мөчид асар их эрч хүч өгдөг. Ийм шалтгаанаар зарим удирдагч нар багийн гишүүн бүрээ өнгөрсөн өдрүүдэд гаргасан гурван амжилтаа хуваалцах бяцхан уулзалтыг Баасан гарагт зохиодог байна.

2. Ирэх долоо хоногийн нэн чухал ажлуудаа төлөвлөнө

Тэд Баасан гараг бүрт ажлын ба хувийн амьдралаа эргэцүүлж үздэг. Тэгээд тус бүрд нь хамгийн чухал гэж үзсэн гурваас таван ажил төлөвлөж, амжилттай дуусгахаар сэтгэл шулуудна. 

3. Ирэх долоо хоногийн ажлын хуваарь, хийх ажлын жагсаалт гаргана

Чухалчилаад зогсохгүй төлөвлөгөө гаргана. Ажил тус бүрийн эцсийн хугацааг зааж өгвөл амжиж дуусдаг онцлогтой. Ингээд Даваа гарагийн өглөөнөөс ямар ажил хийх хэрэгтэйгээ мэдэх тул төлөвлөгөө зохиох гэж цаг алдахгүй. Даваа гарагийн төлөвлөгөөг урьдчилж зохиосноор амралтын өдрүүдэд санаа зовох зүйлгүй тайван амарч чаддаг. Ирэх хоёр өдрүүдэд хийх ажлаа бодож суухгүй гэсэн үг.

4. Тэд сул зогсолтоо ч гэсэн төлөвлөнө

Тэмүүлэлтэй, идэвхтэй, амжилттай яваа хүмүүс өөрийн мэдэлгүй цаг наргүй ажиллах хэмнэлд өртөх гээд байдгаас алсын зорилгоо умартах нь олон. Тиймээс сул зогсолттой өдрүүдээ ч гэсэн төлөвлөнө.  Ирэх долоо хоногт ажил амьдралын зохистой хэмнэлийг хадгалах зорилготой төлөвлөгөө зохионо. Ажлын амжилтаа хамгийн өндөр, үр бүтээмжтэй байлгаж, төлөвлөсөн бүхнээ дуусгахын тулд ирэх ажлын өдрүүдэд чөлөөт цаг заавал байх ёстойг тэд мэднэ. 

5. Тэд зохион байгуулалттай

Амжилттай яваа залуус  Баасан гарагт заавал 10-15 минутын цаг гаргаж и-мэйл, файл, ажлын өрөөгөө цэгцэлж, цэвэрлэдэг. Даваа гарагт ирэхэд цэвэрхэн, цэгцтэй ажлын орчин угтана. Нөгөө талаар энэ бол сэтгэл заслын нэг хэлбэр. Ажлын өдрийн сүүлээр толгойд олон асуудал хурсан байх бөгөөд цэвэрлэгээ нь тэр бүхнийг тараах арга болно.

6. Ирэх долоо хоногийн хуанли харна

Даваа гарагийн өглөө ирээд 10 минутын дараа хуралтай гэдгийг санах нь ажлын өдрийн зөв эхлэл лав биш ээ. Иймд хуанлигаа харж ирэх долоо хоногийн ихээр юу төлөвлөснөө давхар шалгах хэрэгтэй. 

7. Амралтын өдрүүдэд шаардлагатай бол ямар байдлаар холбогдохыг мэдэгдэнэ

Тэд энэ тал дээр хатуу дүрэм баримтална. Ажил тарахын өмнө хамтран ажиллагч нартаа шаардлагатай бол и-мэйл эсвэл мессежний аль тохиромжтойг хэлж өгнө. 

8. Төгсгөлийг нь зангидна

Мэдээжийн хэрэг бүх төсөл, шийдвэр, уулзалтыг Баасан гарагийн орой гэхэд дуусгах боломжгүй. Зарим нь ирэх долоо хоног хүртэл сунжирна. Гэвч тэд боломжийнхоо хэрээр ажлаа гүйцээнэ. Ингэснээр амралтын өдөр дуусаагүй ажлынхаа талаар бодож, хийх зүйлээ эргэцүүлэхээс сэргийлэх юм. Иймэрхүү дуусаагүй ажил толгойд гэнэт орж ирдгээс тэр билээ. 

9. Амралтын өдрийн төлөвлөгөө гаргана

Ингэхэд Баасан гарагт төлөвлөгөө гаргахаас өөр зүйл хийх нь үү? Төлөвлөгөө гаргахад тэгж их цаг шаардахгүйг анхаарна уу. Олон хийгээд ирвэл хэдэн минутад л дуусгаж сурдаг. Мөн үүнээс олон хоногийн ажлын үр бүтээмж хамаарч байдаг. Орж үзэх гэсэн шинэ ресторан, хүүхдүүдээ дагуулаад очно гэж бодсон цэцэрлэгт хүрээлэн, хойшлуулсаар байгаа амлалт гээд бишгүй олон зүйл танд байгаа байх. 

10. Тэд бусдын амжилт хөдөлмөрийг үнэлнэ

Зарим удирдагч нар хүмүүсийг өрөөндөө дуудаж эсвэл өөрөө очоод хийсэн ажлынх нь төлөө сайшаадаг. Зөвхөн та ч биш бусад хүмүүс ч гэсэн гэртээ баяр хөөртэй, сэтгэл тэнэгэр очих боломжийг олгох хэрэгтэй. 

11. Өрөөний хүн бүрт “Баяртай” гэж хэлнэ

Амралтаа сайхан өнгөрөөгөөрэй гэх энгийн өгүүлбэрийг хэлэхэд л болно. Тэр тусмаа дарга нарын хувьд ажлын өдрийн хаалт болгон хэлэх хэрэгтэй. Иймд зарим нэгийг нь тараад явахаас өмнө амжиж хэлж байгаарай. 

Та ажлын сүүлийн өдрийг үр бүтээмжтэй өнгөрүүлж дадсанаар таны амжилт илүү ахиж байгааг анзаарах болно. 

biznetwork.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 57 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 17 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 28 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 34 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 15 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 18 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top