x

Умард Солонгосын кибер халдлага дэлхийн хэмжээнд хохирол учрууллаа

NHK агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянадаг олон улсын MSMT баг Умард Солонгосын кибер халдлагын талаар шинэ тайлан гаргажээ. Тайланд дурдсанаар, тус улс 2024 оноос 2025 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд дэлхийн криптовалютын биржүүд рүү халдаж, нийт 2.8 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.

Халдлага нь АНЭУ-ын “Bybit”, Японы “DMM Bitcoin” зэрэг дэлхийн томоохон биржүүдийг онилжээ. Түүнчлэн Умард Солонгосын хакерууд АНУ, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг орноос цөмийн байгууламж болон шумбагч онгоцны нууц мэдээлэл авахыг оролдсон бөгөөд Өмнөд Солонгосоос хулгайлсан технологийг пуужин, хиймэл дагуулын хөтөлбөртөө ашигласан гэж дүгнэсэн байна.

НҮБ-ын Шинжээчдийн зөвлөлийг Орос хориг тавьсны улмаас 2024 оны дөрөвдүгээр сард татан буулгасан ч MSMT багийг аравдугаар сард орлуулах зорилгоор байгуулсан юм. MSMT-ийн мэдэгдэлд “Умард Солонгос НҮБ-ын тогтоолуудыг үл тоон, хориг арга хэмжээ зөрчиж байгаа тул Шинжээчдийн зөвлөлийг хуучин бүтэц бүрэлдэхүүнээр нь дахин байгуулахыг уриалж байна” гэж онцолсон байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хот тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч байна 38 мин Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтүүлгийн ажил үргэлжилж байна 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон гардууллаа 42 мин Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ 45 мин Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх гуравдугаар сард жуулчдаа угтана 46 мин Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд гэмт хэрэг бууруулах хамтын ажиллагааг эхлүүллээ 47 мин Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэл ирээдүйн амьдралынх нь баталгаа болох ёстой 1 цаг 2 мин Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх 1 цаг 17 мин Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ? 1 цаг 33 мин 1981 оноос хойших хамгийн хүйтэн аравдугаар сар бүртгэгдлээ 3 цаг 11 мин Монгол Улс ДЭМБ-ын бүсийн чуулганд уур амьсгал ба эрүүл мэндийн асуудлаар байр сууриа илэрхийллээ 3 цаг 13 мин Тэнгис-Шишгэдийн БЦГ-т ногоон хаш хууль бусаар олборлосон зөрчил илрүүлжээ 3 цаг 13 мин БНСУ-ын “Air Farm” ухаалаг хүлэмжийн системийг Монголд туршиж эхэллээ 3 цаг 14 мин Улаанбурханаар 13 мянга гаруй хүн өвчилж, 11 хүн нас барсан байна 3 цаг 15 мин Оюу толгойн асуудлаар Засгийн газар, Рио Тинто хэлэлцээ эхлүүлнэ 3 цаг 16 мин Умард Солонгосын кибер халдлага дэлхийн хэмжээнд хохирол учрууллаа 3 цаг 17 мин “Алтан цом”-д дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй шилдгүүд зодоглоно 3 цаг 18 мин Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт оруулна 3 цаг 19 мин Ерөнхий сайдыг огцруулсан ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт бүрэн эхээрээ 4 цаг 25 мин УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэнэ 5 цаг 5 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр Иосиф Бродскийг шүүсэн хурал Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлө... Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль...
Top