АНУ-ын нийт улсын өр анх удаа 38 их наяд долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж тус улсын Сангийн яам мэдээллээ.
Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар, энэ өсөлт нь цар тахлын дараах төсвийн алдагдал, батлан хамгаалах зардлын нэмэгдэл, хүүгийн өсөлттэй холбоотой. АНУ-ын Төв банк инфляцыг бууруулах зорилгоор бодлогын хүүг өндөр түвшинд хадгалж байгаа нь зээлийн үйлчилгээний зардлыг улам нэмэгдүүлж байна.
Одоогоор тус улсын Засгийн газар сар бүрийн өрийн хүүгийн төлбөрт ойролцоогоор 1 их наяд доллар зарцуулж байгаа бөгөөд эдийн засгийн шинжээчид энэ байдал цааш үргэлжилбэл улсын төсөвт дарамт үүсгэн, хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлж болзошгүй гэж анхааруулжээ.
Эх сурвалж: U.S. Department of the Treasury, Bloomberg, Reuters



