Өнөөдөр буюу аравдугаар сарын 24-нд Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Хөвсгөлийн уулс болон Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метрийн хурдтай салхилна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр +7-+12 градус, бусад нутгаар -2-+3 градус дулаан байна.
Ихэнх нутгаар өнөөдөр дулаахан, тогтуун цаг агаар зонхилох төлөвтэй байна.



