x

Трамп хоригийг сонгов: Будапештийн уулзалт хойшлогдлоо

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Путинтэй Будапештад уулзахаар төлөвлөж байсан ч энэ уулзалтаа цуцалж, оросын томоохон нефтийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. Трамп Цагаан ордонд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттег хүлээн авах үеэр “Бид зорилтдоо хүрэхгүй гэж үзсэн, гэхдээ дараа нь уулзана” гэж мэдэгджээ. Тэр Путинтэй утсаар ярьсны дараа “ам ярианаас цаашгүй” гэж дүгнэсэн байна.

АНУ-ын Сангийн яам “Роснефть”, “Лукойл” болон тэдний охин компаниудын эсрэг хориг зарлаж, энэ нь “Орос энхийн үйл ажиллагаанд оролцох сонирхолгүй байгаатай холбоотой” гэж тайлбарлав. Сангийн сайд Скотт Бессент холбоотнуудаа оросын эсрэг хоригт нэгдэхийг уриалжээ.

Үүний зэрэгцээ Трамп “Томагавк” пуужинг Украины талд нийлүүлэхээс татгалзаж, “энэ пуужинг зөвхөн АНУ-ын цэргийнхэн ашиглах ёстой” гэж мэдэгдсэн байна. Уулзалт хойшлогдсон ч Унгарын ерөнхий сайд Виктор Орбан саммитын бэлтгэл үргэлжилж байгааг дурдсан юм.

НАТО, Европын холбоо, Украин хамтран гаргасан энхийн төлөвлөгөөнд Оросыг эзлэгдсэн нутаг дэвсгэрийг орхих, олзлогдсон хүмүүсийг солилцох, хохирлын нөхөн төлбөрийг хангахыг шаардсан байна. Гэвч Москва эдгээр нөхцлийг “ялагчдын тулгалт” хэмээн хүлээж авсангүй. Европын холбоо ч мөн Оросын эсрэг 17 дахь хоригийн багцыг баталж, 2027 оноос хийнээс бүрэн татгалзахаар болжээ.

Энэхүү алхам нь Оросын цэргийн бодлогод нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Москва тавьсан зорилгоо өөрчлөхгүй бөгөөд Трампын шийдвэр Европт хамгийн түрүүнд эдийн засгийн цохилт өгөх магадлалтай гэж ажиглагчид дүгнэжээ.

Эх сурвалж: Iz.ru, РИА Новости, The Wall Street Journal, Bloomberg.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top