x

Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 5.2 хувиар өсчээ

БНХАУ-ын Статистикийн газраас аравдугаар сарын 20-нд нийтэлсэн макро эдийн засгийн тайланд дурдсанаар тус улсын эдийн засаг 2025 оны эхний гурван улиралд 5.2 хувиар өсжээ. Улирал тус бүрийн өсөлтийн хурд 5.4, 5.2 болон 4.8 хувьтай гарсан байна.

Тайлангийн хугацаанд аж үйлдвэрийн салбар 6.2 хувийн өсөлттэй байж, үйлдвэрлэл ба үйлчилгээ эдийн засгийн гол хөдөлгүүр болжээ. 3D принтер болон аж үйлдвэрийн роботын үйлдвэрлэл тус бүр 40.5 болон 29.8 хувиар өссөн бол эрчим хүчний шинэ эх үүсвэртэй автомашины үйлдвэрлэл есөн сарын дотор 35.2 хувиар нэмэгдэн 11.24 саяд хүрсэн байна. Цахилгаан автомашины борлуулалт нийт автомашины борлуулалтын 46.1 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын болон гадаадын нийлбэр өсөлт нь 89.4 хувьтай гарчээ. Гадаад зах зээлд нийлүүлсэн цахилгаан автомашины хэмжээ 1.76 саяд хүрч, Хятад улс дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн 64.3 хувийг хянаж байна.

Одоогоор тус улсад 17.35 сая цахилгаан автомашины цэнэглэх цэг ажиллаж байгаа бөгөөд энэ тоо 2027 он гэхэд 28 саяд хүрч, 80 сая орчим машинд үйлчлэх төлөвтэй байна. Үүнээс гадна Хятад улс хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд эхний гурван улиралд 38.5 сая тонн эзэлхүүнтэй хөлөг онгоц үйлдвэрлэж, шинэ захиалга 25.3 хувиар өсчээ. Одоогоор 242.24 сая тонн эзэлхүүнтэй хөлөг онгоц үйлдвэрлэж буй бөгөөд дэлхийн шинэ захиалгын 67.3 хувь нь Хятадад ногдож байна.

Үйлчилгээний салбар 5.4, мэдээллийн технологийн салбар 11.2 хувийн өсөлттэй гарсан нь дотоодын зах зээлд идэвх нэмэгдэж байгааг харуулжээ. Зохиомол оюун ухааны хэрэглэгчдийн тоо оны эхний хагаст хоёр дахин өсөж, зургаан сарын дотор 266 саяас 515 саяд хүрсэн байна. Мөн шуурхай хүргэлтийн салбарын үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрч, илгээмжийн тоо 150 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны түвшнээс 37 хоногоор түрүүлж биелжээ.

Онлайн худалдаа 9.8 хувиар өссөн бол ахуйн техникийн шинэчлэлийн улсын хөтөлбөрийн хүрээнд хөргөгчийн борлуулалт 48.3, аудио-визуал төхөөрөмжийн борлуулалт 26.8, гар утасны борлуулалт 19.9 хувиар тус тус өссөн байна. Улсын дэмжлэгтэй худалдааны нийт хэмжээ 230 тэрбум юаньд хүрч, энэ жил гэр ахуйн техникийн шинэчлэлд дахин 69 тэрбум юанийн татаас олгохоор төлөвлөжээ.

Гадаад худалдааны өсөлт 4 хувьтай гарч, ДНБ-ний 33 хувийг бүрдүүлж байна. Экспорт 19.6, импорт 7.5 хувиар тус тус өсч, АСЕАН-ы орнуудтай худалдаа 9.4 хувиар нэмэгдсэн бол АНУ-тай худалдаа 14.9 хувиар буурчээ. Арваннэгдүгээр сараас АНУ Хятадын бараанд 100 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа нь хоёр улсын худалдаанд дарамт учруулах төлөвтэй байна.

Харин Бээжингийн зүгээс хариу арга хэмжээ авч, ховор металлын экспортын хяналтыг чангатгаж, цэргийн зориулалттай үйлдвэрүүдэд нийлүүлэхийг хязгаарлах журам хэрэгжүүлэхээр болжээ. Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, Америкийн экспортын хяналт 3000 төрлийн бүтээгдэхүүнд үйлчилдэг бол Хятадынх 900 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнд л хамаардаг аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар тус улс энэ онд төлөвлөсөн 5 орчим хувийн өсөлтийн зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж чадна гэж дүгнэжээ. Бээжинд болж буй ХКН-ын Төв хорооны IV бүгд хуралд 2030 он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь Хятадын эдийн засгийн дараагийн шатны бодлогыг тодорхойлох чухал үйл явдал гэж шинжээчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 59 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 8 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 41 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 17 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 37 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 24 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 8 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top