x

Умард Солонгос дуунаас хурдан пуужин туршсан нь бүс нутгийн анхаарлыг татав

Умард Солонгосын тал дуунаас хэт хурдан хоёр пуужинг амжилттай туршсанаа өнөө өглөө мэдэгджээ. Мөн тэдгээрийг шинэ “чухал” зэвсгийн систем хэмээн тодорхойлоод, “шинэ үеийн” пуужингууд нь Умардын тогтоон барих хүчийг бэхжүүлж байгааг онцолсон байна. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Пёньян хотын Рёокпхо дүүргээс зүүн хойд зүгт хөөргөсөн дуунаас хурдан хоёр пуужин Умард Хамгёнг мужийн Оранг тойргийн Квесан оргилын тэгш газарт байсан байг оножээ.

Лхагва гарагт Пуужингийн удирдлагын газраас хийсэн туршилт нь дайсны эсрэг стратегийн хамгаалалтын тогтвортой байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрийн нэг хэсэг байсныг KCNA дурдсан байна.

Умардын тал лхагва гаргийн өглөөний 8:10 цагийн орчимд зүүн хойд зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан бөгөөд тэдгээр нь 350 орчим км зайг туулсан гэж Өмнөд Солонгосын арми өчигдөр мэдэгдсэн юм. Эдгээр нь өнгөрсөн оны есдүгээр сард Умардынхны туршсан “Hwasongpho-11-Da-4.5” гэдэг тактикийн баллистик пуужин байж магадгүй бөгөөд пуужингууд Япон тэнгист бус харин эх газрын гүнд унасан байна.

Лхагва гарагт болсон туршилтад Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун оролцоогүй байна. Харин Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Жон Чон болон бусад албаны хүмүүс хөөргөх ажиллагааг удирдан явуулжээ.

“Шинэ орчин үеийн зэвсгийн систем нь Умард Солонгосын өөрийгөө хамгаалах техникийн чадавхыг тасралтгүй сайжруулж байгаагийн тод нотолгоо юм” гэж Пак Жон Чон хэлээд, өөрийгөө хамгаалах хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлэхийг зорьж байгааг мэдэгдсэн байна. 

Лхагва гаргийн туршилт нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ оны зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойших анхны туршилт байсан бөгөөд сүүлийн таван сар орчмын хугацаан дахь баллистик пуужин харвасан анхны тохиолдол байлаа.

Өмнөд Солонгост 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалт болохоос нэг долоо хоногийн өмнө энэхүү туршилт боллоо. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Өмнөд Солонгост айлчилж, Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 40 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 19 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 48 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 56 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 47 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top