x

Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна

Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэсийн өдөр” болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор тэмдэглэдэг. Маш нууцлаг, үзэгдэх нь ховор цоохор ирвэсийн тоо толгойг нийт 4000 гаруй байдаг, үүнээс хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д, харин Монголд 2020 оны судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоосноор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт орж байна.

Монгол дахь цоохор ирвэсийн тархцын талбай 103,000 км/кв бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтай тархжээ. Монгол Улс нь “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон юм. 

Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Ирвэстэй нутагт аргаль, янгир элбэг байдаг. Туурайтан амьтан олон байвал газрын гарц, бэлчээр, ус сайн байдаг тул эрүүл онгон дагшин нутгийг илтгэнэ. Нутгийн иргэд “өндөр уулын эзэн” хэмээн авгайлдаг цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг, хүн рүү дайрдаггүй аж. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг, 10-13 насалдаг бөгөөд 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэдэг. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллоно. Түүнийг “Улаан ном”-д бүртгэж, агнахыг хуулиар хориглосон билээ.

Цоохор ирвэс дэлхийн 12 улсад байдаг аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top