x

АНУ-аас Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ

Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон “Лукойл”-д нэмж хориг арга хэмжээ авна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гарагт зарлажээ.

Украины дайныг зогсоох асуудалд Оросын тал нухацтай хандахгүй байгаа учир хориг арга хэмжээ авч байгаагаа зарлаж байна гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна. Дээрх компаниудыг хар жагсаалтад оруулах нь дайны машинаа санхүүжүүлэхийн тулд Оросын тал орлогоо нэмэгдүүлэх чадварыг бууруулах бөгөөд дайныг зогсоохын тулд АНУ “шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээ авахад” бэлэн байна гэж уг мэдэгдэлд дурджээ.

Сангийн сайд Скотт Бессент ийнхүү мэдэгдэхийнхээ өмнө “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө, энэ бол ОХУ-ын эсрэг авсан хамгийн том хориг арга хэмжээнүүдийн нэг болно гэсэн байна. “Ерөнхийлөгч Путин бидний найдаж байсан шиг шударга, илэн далангүй байдалтайгаар ширээний ард суусангүй” гэж С.Бессент хэлээд, Ерөнхийлөгч Д.Трамп “хоёр талын яриа хэлэлцээнд сэтгэл дундуур байгаа” гэдгийг нэмж хэлжээ.

Унгарт болох байсан Д.Трамп, В.Путин нарын уулзалтын бэлтгэл ажлыг зогсоосноос нэг хоногийн дараа АНУ хориг арга хэмжээ авахаа зарласан байна. Тодруулбал, “Роснефть”, “Лукойл” болон тэдгээрийн олон арван охин компанийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авчээ. Тус хоёр компани нь Москвагийн хөрөнгийн биржид бүртгэлтэй шилдэг 10 компанийн нэг бөгөөд Орост болон олон улсад газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хориг арга хэмжээний хүрээнд Америк дахь эдгээр компани болон хувь хүмүүсийн бүх өмчийг царцаах бөгөөд Америкийн хувь хүн, аж ахуйн нэгжүүд тэдэнтэй бизнес хийхийг хориглоно. Өнгөрсөн долоо хоногт Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан Их Британийн Засгийн газрын мэдээлснээр, “Роснефть”, “Лукойл” нь нийлээд өдөрт 3.1 сая торх газрын тос экспортолж байна. “Роснефть” нь дэлхийн нийт газрын тосны 6 хувь, Оросын нийт газрын тосны тэн хагас орчмыг олборлодог.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top