Хятад улс энэ оны есдүгээр сард Оросын үр тарианы импортоо 73 дахин нэмэгдүүлсэн талаар тус улсын Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Тайланд өгүүлснээр, есдүгээр сард Хятад улс Оросын үр тариа худалдан авахад 1.293 сая ам.доллар зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеийн дүнгээс хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь өмнөх сарынхаасаа 73 дахин өссөн дүн юм.
Мөн бусад үр тарианы импорт ч өсөлттэй байв. Овъёосны импорт дөрөв дэх сардаа дараалан нэмэгдэж байгаа бол хөх тарианы импорт 9.84 сая ам.долларт хүрч өсжээ. Харин гурвалжин будаа болон эрдэнэ шошны импорт буурсан байна.
Нийт дүнгээрээ Хятад улс Оросоос авч буй үр тарианыхаа хэмжээг 13.3 хувиар нэмэгдүүлж, нийтдээ 24.1 сая ам.доллар зарцуулсан байна. Үүнээс гадна, Хятадаас Орос руу лийрийн экспорт нэмэгдэж, сарын дотор 2.8 сая ам.долларын худалдаа хийгджээ.
Эх сурвалж: ИЗВЕСТИЯ