АНУ-ын худалдааны бодлого, импортын татварын улмаас энэ оны гуравдугаар улиралд дэлхийн томоохон компаниуд нийт 35 тэрбум гаруй ам.долларын хохирол амссан талаар “Reuters” агентлаг мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, татварын дарамт нь автомашин, технологи, үйлдвэрлэлийн салбарт хамгийн ихээр нөлөөлж байгаа бөгөөд Ford, Stellantis, Volkswagen, Toyota зэрэг үйлдвэрлэгчид он дуустал нийтдээ хэдэн тэрбумаар үнэлэгдэх алдагдалтай ажиллахаар байна. Тухайлбал, Ford Motor Company-ийн хохирол оны сүүл гэхэд 3 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй гэж тус компани мэдэгджээ.
Хэдийгээр эхний дүнгээр томоохон алдагдал бүртгэгдсэн ч, шинэ худалдааны хэлэлцээрүүдийн үр дүнд зарим компаниуд АНУ-ын татварын дарамтаас хамаарал буурч байгааг онцолсон байна.
“Reuters”-ийн тооцоогоор нийт хохирол 2025 онд 21–22.9 тэрбум ам.доллар, харин ирэх 2026 онд 15 тэрбум ам.доллар болж буурах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: ИЗВЕСТИЯ