x

64 настай Такаити Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд боллоо

Япон улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдаанаар Либерал ардчилсан намын (ЛАН) дарга Такаити Санаэгийн нэрийг дэмжиж, түүнийг тус улсын 104 дэх Ерөнхий сайд болгон сонгосон нь Японы улс төрийн түүхэнд шинэ хуудас нээлээ.

🔹 Эмэгтэй лидерийн замнал

Япон улс дэлхийн эдийн засгийн томоохон хүчирхэг орон боловч жендерийн тэгш байдлын үзүүлэлтээр, ялангуяа улс төрийн салбарт нэлээд доогуур байр эзэлдэг. ЛАН байгуулагдсанаас хойш 70 жилийн дараа тус нам, улс оронд анхны эмэгтэй удирдагч тодорсон нь олон улсын анхаарлыг татаж байна.

🔹 Намтрын товчоон

Такаити Санаэ нь 1961 оны гуравдугаар сарын 7-нд Нара мужид төржээ. Тэрээр Кобегийн их сургуулийн менежментийн факультетийг төгсөөд Мацүшитагийн удирдлага, улс төр, захиргааны дээд сургуульд суралцсан байна.

  • 1986 он: АНУ-ын Конгрессын ажилтнаар ажиллав.

  • 1989 он: Арилжааны телевизийн улс төрийн тоймч болов.

  • 1993 он: Анх удаа бие даан нэр дэвшиж, Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон.

  • 1996 он: Либерал ардчилсан намд элсэв.

  • 2005 он: Шуудангийн хувьчлалын эсрэг хөдөлгөөнөөр улс төрд эргэн ирэв.

  • 2006 он: Ерөнхий сайд Абэ Шинзогийн анхны танхимд Окинава болон хойд нутгийн сайдаар ажиллав.

  • 2012 он: Абэгийн хоёр дахь засгийн газарт Намын бодлого боловсруулах зөвлөлийн даргаар ажилласан анхны эмэгтэй болов.

  • 2014 он: Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар томилогдов.

  • 2018–2022 он: Төрийн байгууллагын удирдлагын болон эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр өндөр албан тушаал хашиж байв.

  • 2025 он: ЛАН-ын даргын сонгуульд гурав дахь удаагаа оролцон, хоёр дахь шатанд Коидзүми Шинзирог ялж, намын анхны эмэгтэй дарга болсноор Ерөнхий сайдын албанд өргөмжлөгдөв.

🔹 Улс төрийн байр суурь ба үнэт зүйл

Такаити Санаэ нь үндсэрхэг үзэлтэй, аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдлыг дэмждэг бодлогоороо танигдсан. Тэрээр 2007 онд Ясүкүни сүмд төрийн сайдын хувиар ганцаараа очиж хүндэтгэл үзүүлснээрээ олны анхааралд өртөж байв.

🔹 Хувийн амьдрал

Тэрээр “Хансин Тайгерс” бейсболын багийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд B’z хамтлагийн “ALONE” дууг сонсож амардаг гэдэг. Мөн “Рамэнд дуртай парламентын гишүүдийн холбоо”-ны идэвхтэй гишүүн бөгөөд гэрийнхээ рамэний зургийг нийгмийн сүлжээнд хуваалцдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 25 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 39 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 45 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 48 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 47 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top