x

Европын Холбоо жолооны эрх олгох журмаа шинэчилнэ

Жолооны эрх олгох, түүнийг ашиглах тал дээр хийх томоохон өөрчлөлтүүдийг Европын парламент хэлэлцэж байна.

Өөрчлөлтүүдийг баталсан тохиолдолд Европын Холбооны гишүүн орнуудын засгийн газрууд шинэ дүрэм журмыг батлах бөгөөд энэ нь шинэ болон туршлагатай бүх жолоочид хамаарах ажээ.

Гол өөрчлөлтүүд:

  • Жолооны эрхийг цуцлах тухай шийдвэр ЕХ-ны нийт дэвсгэрт хэрэгжинэ. Тодруулбал, хэрвээ жолооны эрхийг нь холбооны гишүүн аль нэг улсад цуцалсан бол тухайн хүн бусад гишүүн улсын нутаг дэвсгэрт ч жолоо барих эрхгүй. Үүнийг мөрдөхийн тулд үндэсний агентлагууд хоорондоо мэдээлэл солилцоно.  
  • Жолооны эрхийг цахим болгоно. Өөрөөр хэлбэл, шинэ жолооны үнэмлэхийг ухаалаг гар утсаараа үзүүлж болох бөгөөд энэ нь ялангуяа залуучуудад амар дөхөм байх болно.
  • 17 наснаас эхлэн жолоо барихыг ЕХ-ы бүх гишүүн улсад зөвшөөрөх бөгөөд үүний сацуу шинэ жолооч нар 2 жилийн туршилтын хугацааг заавал дуусгах ёстой.  
  • Ахимаг настнуудыг эмнэлгийн үзлэгт заавал хамруулах шаардлагагүй. Өндөр настай жолооч нарыг эмнэлгийн үзлэгт оруулах асуудлыг хэлэлцэж байсан боловч энэ заалт дүнгийн баримт бичигт орсонгүй. Гэхдээ зарим улс орнууд үндэсний хэмжээнд дүрэм журмыг гаргаж болох ажээ.
  • Мэргэжлийн жолооч нарт жолооны эрхийг 18 наснаас эхлэн олгоно. Ажиллах хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн тулд ачааны машин жолоодох эрхийг 18 наснаас, автобус жолоодох эрхийг 21 наснаас олгоно.

Энэ бүх арга хэмжээ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, орчин үед үүссэн нөхцөл байдалд хууль тогтоомжийг тохируулан өөрчлөхөд чиглэжээ.

Эх сурвалж: KAZINFORM

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 18 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 30 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 3 цаг 10 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 19 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 28 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 33 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 52 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 12 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 17 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 22 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 28 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 48 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 35 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 19 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top