x

АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл түр зогсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалт ойрын үед болохгүй бөгөөд АНУ-ын эрх баригчид уулзалтад бэлтгэх ажлыг зогсоосон байна. Цагаан ордны нэрээ нууцалсан албан тушаалтны ярьснаас эш татан хэд хэдэн сэтгүүлч энэ тухай өчигдөр мэдээллээ. Харин эдгээр мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.

Америкийн телевизийн NBC сувгийн сэтгүүлч Харрет Хааке Х нийгмийн сүлжээнд бичихдээ “Трамп, Путин нарын Будапештад хийх уулзалтын бэлтгэл ажил зогссон” гэжээ. Цагаан ордны өндөр албан тушаалтны ярьснаар, талууд хэлэлцээ хийхэд бэлэн бус байна хэмээн Д.Трамп дүгнэжээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар ч ойрын үед уулзахгүй бололтой.

АНУ, ОХУ-ын удирдагчид 16-ны өдөр утсаар ярьсны дараа Д.Трамп мэдэгдэхдээ, ирэх долоо хоногт Орос, Америкийн төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа хоёр улсын удирдагчид уулзана гэсэн билээ.  

Маргааш нь буюу 17-нд Цагаан ордонд Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан юм. “Файнэншл Таймс” сонинд бичсэнээр, Донбассыг бүхэлд нь Орост өгөхийг Д.Трамп Зеленскийд ятгасан ажээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч дараа нь мэдэгдэхдээ “би ингэж ятгаагүй, харин фронтын одоогийн шугамаар байлдааны ажиллагаагаа зогсоох нь зүйтэй гэдгийг хэлсэн” гэв.

Харин өчигдөр AFP агентлаг Украины өндөр албан тушаалтны ярьсныг эш татан мэдээлснээр бол, Донбассаас татгалзах тал дээр Трамп Украины Ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн нь ямартаа ч үнэн бөгөөд хоёр удирдагчийн уулзалт нэлээд “ширүүн” өнгө аястай болж өнгөрчээ.  

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 1 цаг 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 1 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 1 цаг 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 2 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 2 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 2 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 2 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 2 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 2 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 2 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 2 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 2 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 2 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 20 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 20 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top