x

Д.Трамп Малайз, Япон, Өмнөд Солонгост айлчлах гэж байна

Удахгүй Малайз, Япон, Өмнөд Солонгосыг зорино гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэний зэрэгцээ “Хятадтай сайн харилцаатай байхыг хүсэж байна” хэмээн хэлжээ. 

АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны хурцадмал байдал дахин сэргээд байгааг үл харгалзан ирэх долоо хоногт Өмнөд Солонгост БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах төлөвтэй байгаа энэ үед Д.Трамп дахин өөдрөг өнгө аяс илэрхийлсэн байна.

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезетэй уулзах үеэрээ Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Бид шударга тохиролцоонд хүрэх болно. Би Хятадтай сайн харилцаатай байхыг хүсэж байна. Ши Жиньпин даргатай тогтоосон харилцаагаа би ихэд үнэлдэг” гэж хэлжээ.

“Бид үүнийг уулзахад тохиромжтой газар байх болно гэж бодсон, уулзалт удахгүй болох гэж байна. Би Малайз, Японд очих болно” гэж Д.Трамп ярьжээ.

Энэ сарын сүүлчээр болох Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчлах үеэрээ Ши Жиньпинтэй ганцаарчилсан яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Д.Трамп удаа дараа мэдэгдсэн юм.

Гэхдээ Д.Трамп Малайз, Японд айлчлах төлөвлөгөөнийхөө талаар анх удаа мэдэгдсэн нь энэ юм. Тэрбээр өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр, Д.Трамп Зүүн Өмнөд Азийн орнууд болон тэдгээрийн түншүүд оролцох бүс нутгийн чуулганд оролцохоор Малайзад хүрэлцэн очсоныхоо дараа 10 дугаар сарын 27-ноос Японд гурван өдрийн айлчлал хийх төлөвтэй байна.

Д.Трамп Японд айлчилсныхаа дараа Өмнөд Солонгосыг зорино гэж эх сурвалжууд мэдээлжээ. Түүний хувьд удахгүй Ази тивд хийх айлчлал нь бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь нэгдүгээр сард эхэлснээс хойш тус бүс нутагт хийсэн анхны айлчлал болно.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад худалдааны баланс 1.4 тэрбум ам.долларын эерэг гарлаа 9 цаг 53 мин "Шэнжөү-21" хөлгийн багийнхан жингүйдлийн орчинд хүний тархи хэрхэн ажилладгийг судалж байна 9 цаг 54 мин Герман улс газрын тосны нөөцөө ашиглахад бэлэн байна 9 цаг 57 мин Тоглолтод бооцоо тавьсан хоёр хөлбөмбөгчний эрхийг насан туршид нь хасав 9 цаг 57 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа 9 цаг 58 мин Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа 9 цаг 59 мин 149 дүгээр сургуульд "Өсвөрийн аврагч" болон орон нутгийн хамгаалалтын танхим байгууллаа 10 цаг 0 мин Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар бус танхимаар зохион байгуулна 10 цаг 2 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу Толгойн зээлийн хүүг бууруулахыг шаардав 10 цаг 36 мин Ховор амьтан хууль бусаар агнасан иргэнийг торгож, хохирлыг нөхөн төлүүлэв 12 цаг 5 мин А.Овечкин эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлах эсэхээ шийднэ 12 цаг 7 мин "Монгол ур чадвар" уралдааны III шатанд 53 оролцогч өрсөлдөнө 12 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа 12 цаг 9 мин Нэгдүгээр эгнээнд зогссон автомашинд шийтгэлийн хуудас нааж эхэллээ 12 цаг 9 мин Ойрын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ 12 цаг 10 мин Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүллээ 12 цаг 12 мин Нийслэлд 85.8 км авто зам шинээр барьж, шинэчилнэ 12 цаг 13 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 14 цаг 16 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна 14 цаг 17 мин Өвлийн паралимпод монгол тамирчин АНУ-ын шигшээ багт багтан өрсөлдөж байна 14 цаг 18 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа
Top