x

Трамп “Tomahawk” пуужин Украинд нийлүүлэхээс татгалзаж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Tomahawk” далавчит пуужингуудыг Украинд өгөх эсэх асуудлаар шийдвэрээ хараахан гаргаагүй байна гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдсэн тухай "Reuters" агентлаг мэдээлжээ. 

Ж.Д.Вэнс мэдэгдэхдээ, энэ чухал зэвсгийн систем АНУ-ын армид өөрт нь хэрэгтэй байгаа гэжээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг гэдгийг дурдаад, сар гаруйн хугацаа эсвэл үүнээс ч урт хугацаа шаардагдаж магадгүй байгаа ч гэсэн Д.Трамп Украин дахь мөргөлдөөнийг зохицуулж, энх тайвныг тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. 

Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт Вашингтонд уулзсан юм. CNN сувгаар мэдээлснээр, тэрбээр холын зайн тусгалтай пуужинг Украинд өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэлэлцээ хүндхэн явагдаж, АНУ-ын удирдагч хатуу байр суурь илэрхийлсэн гэж "Axios" цахим хуудсанд бичжээ. Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт "тааруухан болсон” тул В.Зеленский Цагаан ордноос өөр газарт хэвлэлийн хурал хийхэд хүрсэн байна. В.Зеленсктийтэй уулзахаас өмнө буюу пүрэв гарагт АНУ-ын удирдагч Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Украинтай холбоотой нөхцөл байдлыг хэлэлцжээ. Үүний дараа Цагаан ордны тэргүүн Будапештэд В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.

В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Д.Трамп Украинд “Tomahawk” пуужинг нийлүүлэх шийдвэрийн талаар тайлбар хийхдээ, АНУ хэдийгээр олон тооны пуужинтай ч гэсэн тэдгээр пуужингууд манай улсад өөрт нь хэрэгтэй байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RIA Novosti

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэргийн наадамд хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, бадрангуй чимэг нэмлээ 2 мин УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё 19 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top